Шинэчлэгдсэн: 2015/04/08


Мэргэжилтэн шалгаруулж авна


Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

Ажлын байр: Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт:                                                                              

  1. Харилцаа холбооны салбарт ашиглаж буй тоног төхөөрөмжийг баталгаажуулах ажлыг  зохион байгуулах
  2. Харилцаа холбооны салбарт ашиглаж буй тоног төхөөрөмж нь олон улсын болон Үндэсний стандарт шаардлагыг хангаж ажиллаж  буй эсэхийг хянаж ажиллах
  3. Олон улсын хэмжээнд баталгаажуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг бий болгох

Тавигдах шаардлага:

  • Радио холбооны инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эзэмшсэн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Илтгэл, танилцуулгын материалыг олон улсын жишгийн дагуу  боловсруулах чадварыг эзэмшсэн байх
  • Хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийх, зохион байгуулах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг өндөр түвшинд эзэмшсэн байх
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг, хариуцлагатай
  • Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалт, ярилцлага урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 06 дугаар сарын 09 өдөр

Материал хүлээн авах хаяг:   Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Утас: 304257, 304258 
Факс: 327720
Цахим хаяг: www.crc.gov.mn

 

 

 

 

Бусад мэдээлэл

Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна
Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо