Шинэчлэгдсэн: 2015/04/08


Мэндчилгээ


Юуны өмнө та бүхэнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хэрэгсэл, стратегийн чухал ач холбогдол бүхий салбарын нэг болсон шинэ цагийн мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 

Энэхүү ойн баярыг угтан Салбарын спортын арга хэмжээ, ICT EXPO 2014, Эрдэм шинжилгээний бага хурал, “Кансат 2014” хиймэл дагуул хөөргөх үндэсний тэмцээн, Ази Номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллагын Кибер аюулгүй байдлын 5-р чуулга уулзалт  зэрэг олон арга хэмжээг салбарынхаа байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Скайтел ХХК болон бусад хамтран ажилласан байгууллагуудын удирдлага, хамт олонд энэ завшааныг тохиолдуулан талархаж байгаагаа илэрхийлье.

Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдрийг энэ жил ОУЦХБ-аас “Өргөн зурвасыг тогтвортой хөгжилд зориулах нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж дэлхийн олон орны салбарын байгууллагууд нэгдэн оролцож байна.  Дэлхийн улс орнууд өргөн зурвасын сүлжээг бүрэн нэвтрүүлэхэд анхаарал хандуулж байгаа бөгөөд газарзүй, хүн амын төвлөрлөөрөө онцлогтой манай улс харилцаа холбоо, өргөн зурвасын нэвтрэлтийн үзүүлэлтээрээ суурин сүлжээний хувьд дэлхийн 183 орноос 100-д, үүрэн сүлжээний хувьд 61 дүгээр байрт жагсаж байгаа юм. Бидний ард жагсаж буй Ази, Африк болон дундад Азийн хөгжиж буй орнууд бидний туршлагыг сонирхож байгаа нь нэг талаараа манай салбарынхан, холбоочид, инженер техникийн ажилчид та бүгдийн авьяас чадвар мэдлэг туршлагын үнэлэмж гэж би ойлгож байна. Нөгөөтэйгүүр мэдээлэл, харилцаа холбооны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, техник технологийн хэрэглээ минут секунд тутам өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа нь тус салбарын бодлого зохицуулалтын хувьд ч багагүй өөрчлөлт шинэчлэлийг шаардаж байна. Үүний зэрэгцээ бид шинэ үеийн шилдэг холбоочид, чадварлаг инженерүүд, программистуудаас гадна салбарын мэргэшсэн хуульчид, зохицуулагчдыг бэлтгэх шаарлага ч гарч байгаа юм.

Тийм ч учраас холбоочдын баяр хэмээн бидний хэлж, тэмдэглэж заншсан ойн баярын энэ өдөр салбарын байгууллагуудын нийт ажилчид инженерүүд, холбоочид, мэргэжилтнүүд та бүхний хувьд түүх дурсамж, амжилт бүтээл, алдаа оноо, арвин туршлагаа залуу үеийнхэндээ хуваалцаж таниулсан, бахархуулсан, сэрэмжлүүлж зөвлөсөн халуун дулаан яриа өрнүүлсэн өдөр байгаасай гэж хүсч байна.  

Ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, Төрийн дээд одон медаль, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг болон байгууллага, компанийн шагналаар шагнуулж буй нийт хүмүүстээ баяр хүргэе!  

Бидний хором бүрт ашиглаж буй гар утас, телевиз, радио, интернет гээд бүхий л үйлчилгээг чанартайгаар хүргэж түгээх гэж хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчилдаг ч магтаалаас илүүтэй шүүмжлэл сонсон ажилладаг нийт үйлчилгээ эрхлэгчиддээ баярын мэнд хүргэж ажилд нь амжилт хүсье!

Түүнчлэн харилцаа холбоо оролцоогүй салбар гэж үгүй бөгөөд зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгж, компанийн хамт олонд талархалаа илэрхийлье!

Ингээд эцэст нь шинэ үеийн мэдээллийн технологи, шуудан, харицаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярыг тохиолдуулан тус салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд, холбоочиддоо чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайхан баярлаарай!

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай