Шинэчлэгдсэн: 2015/04/08


Телевизүүдийн зар сурталчилгааны хэтрэлтэнд АНЗ ноогдуулсан тухай мэдээлэл


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын 6.4 “Нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгаа нь арван таван минутаас хэтрэхгүй байна.” гэсэн  заалтын биелэлтийг хангуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн эфирт тус нөхцөл шаардлагын 11.2.1-т заасны дагуу мониторингийг 2011 оны 3 дугаар сараас эхлэн тогтмол хийж байна.

Дээрх мониторингийг хийхдээ зар сурталчилгаа гэдэгт эхлэл төгсгөл нь үзэгчдэд ойлгомжтой, рекламны ролик хэлбэрээр хийгдсэн арилжааны зар сурталчилгаа, бизнес мэдээ болон зарын цагийг тооцдог. Харин захиалгат нэвтрүүлэг, хомшоппинг, телешоппинг, телевизийн өөрийн хөтөлбөрийн танилцуулга, бараа бүтээгдэхүүн сурталчлаагүй нийгмийн шинж чанартай мэдээллийг зар сурталчилгааны хугацаа тооцоход оруулдаггүй болно. 

Мониторингийн дүнгээр телевизүүд зар сурталчилгааны хэт өндөр хэтрэлттэй байсан тул тус хорооноос нөхцөл шаардлагад заасны дагуу сануулах арга хэмжээг авсны дүнд хэтрэлт буурсан үзүүлэлттэй байгаа боловч хангалтгүй биелэлттэй телевизүүд байсаар байна.

Иймээс Тусгай зөвшөөрлийн гэрээний 8.2.3 “Телевизийн нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгаа нь арван таван минутаас хэтрэхгүй байна гэсэн заалтыг зөрчвөл 750000 /долоон зуун тавин мянган/ төгрөгний анзыг ногдуулах;” гэж заасны дагуу 2012 он болон 2013 оны мониторингийн дүнгээр өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд АНЗ ноогдуулаад байна.

Мониторингийн дэлгэрэнгүй дүнг эндээс үзнэ үү.

2013 оны 3 дугаар сард 2013 оны 11 дүгээр сард 

2011 оны 12 – 2012 оны 12 дугаарсарын мониторингийн дүнгээр АНЗ ноогдуулсан телевизүүд

2013 оны 1-10 дугаар сарын мониторингийндүнгээр АНЗ ноогдуулсан телевизүүд
 
  • Боловсрол ТВ
  • NTV
  • SBN
  • TV5
  • 25-р суваг
  • C1
  • UBS
 
  • NTV
  • SBN
  • TV5
  • Боловсрол
  • 25-р суваг
  • C1
  • UBS
  • TV9
  • ETV

 

Өргөн нэвтрүүлгийн нэр бүхий телевизүүдийн зар, сурталчилгааны хэтрэлтийн зөрчил арилахгүй байгаа тул тус хорооноос дараагийн удаагийн анзыг хэтрэлтийн хэмжээгээр ялгавартай тогтоохоор төлөвлөөд байна.

Телевизийн үйлчилгээ эрхлэгчид нь тус хороонд хандаж өөрийн телевизийн мониторингийн хураангуй болон дэлгэрэнгүй тайлан, өдөр бүрийн протоколыг авч үзэх нь нээлттэй байдаг.

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай