Шинэчлэгдсэн: 2015/11/30


"Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт-2014" хэлэлцүүлэг, сургалт амжилттай болж өндөрлөлөө


Харилцаа Холбооны Зохицуулах  Хорооноос “Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт-2014” сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг 2013 оны 12 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд “Чингис” зочид буудал болон Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн хурлын танхимуудад  амжилттай зохион байгууллаа.

Эхний өдрийн хэлэлцүүлгээр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо болон шуудангийн тусай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд мөн Гаалийн ерөнхий газар хамтран Шуудангийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, төр хувийн хэвшлийн  түншлэл, төрийн зохицуулалтын талаар  хэлэлцэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон байна.

Мөн энэ үеэр шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын тээвэрлэлтийн тасралтгүй үйл ажиллагааг төрийн зохицуулалтаар дэмжих зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо нь Иргэний нисэхийн ерөнхий газар болон Авто тээврийн Үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.

Түүнчлэн засгийн газраас шуудангийн салбарыг дэмжин хэрэгжүүлж буй логистикийн автомашин, ухаалаг хайрцаг,  автомашины хяналтын GPS, хүргэгчийн гар компьютер зэрэг төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Хэлэлцүүлэг, сургалтын 2 дахь өдөр шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд цаашид баримтлах бодлого, үйлдвэрлэл үйлчилгээндээ мөрдөх хууль, стандарт, дүрэм болон түүний хяналт, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын  Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас тус сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт мөн Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас гаалийн журам, зохицуулалтын талаар  маш тодорхой дэлгэрэнгүй хичээл, сургалтыг зохион байгууллаа.

Бусад мэдээлэл

Э.ЭНХТУЯА: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбоо шинэ удирдлагаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
ХХЗХ, ЦЕГ ХАМТРАН “ЦАХИМ СОЁЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭ
“Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт мониториг хийх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Хамтын ажиллагаа-2021
Шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо