Шинэчлэгдсэн: 2015/04/08


Хэт богино долгионы радио станц ашиглан үйлчилгээ эрхлэгч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцсон семинар болов


Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос хэт богино долгионы радио станц ашиглан үйлчилгээ эрхлэгч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд радио долгионыг зөв зохистой ашиглах, түүнтэй холбоотой хууль, дүрэм журмыг сурталчилан таниулах,  шинэ техник, технологийн хөгжил,  ирээдүйн чиг хандлагын талаар танилцуулах зорилгоор харилцааны радио станц ашиглан харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, байгууллагуудын төлөөллүүдийг хамруулсан уулзалт, семинарыг 2013 оны 11-р сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалт, семинарын үеэр зохион байгуулагчдын зүгээс “Радио давтамжийн  төлөвлөлт, хуваарилалт, ашиглалтын талаар танилцуулга”, “Монгол Улсын радио долгионы зохицуулалт, РДХТөвийн хяналт, шалгалт, харилцааны радио станц болон бусад тоног төхөөрөмжийн ашиглалтын явцад гардаг нийтлэг зөрчил, авах арга хэмжээ”, “Нууцлал бүхий тоон радио холбооны сүлжээний сургалт, танилцуулга” сэдэвт илтгэл, танилцуулгуудыг бэлтгэж танилцуулсан нь оролцогчдын таашаалд ихээхэн нийцэж байлаа.

Тус уулзалт, семинарт харилцааны радио станц ашиглан харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг 128 байгууллагын 134 төлөөлөгч оролцлоо.

Семинарын төгсгөлд оролцогчид:

  • Тоон харилцааны станцын WAN сүлжээний зохион байгуулалт, хурдны хязгаар, тоног төхөөрөмжийн үнэ, өртөг, ашиглалт хэрэглээний талаар;
  • 800МГц-900МГц-ийн давтамжийн зурваст зөвшөөрөл авч болох талаар;
  • Харилцааны станцын тоон технологид шилжихтэй холбогдуулан ХХЗХорооноос баримтлах үйл ажиллагааны чиглэлийн талаар;
  • Харилцан нөлөөллийг шийдвэрлэхэд ХХЗХороотой хэрхэн хамтран ажиллах талаар;
  • Харилцааны станцын хамрах хүрээ, ашиглах хугацаа, баталгаажуулалтын талаар;
  • ХХЗХорооноос эрхийн бичиг олгох процедур, баримтлах журмын талаар зэрэг өөрсдийн сонирхсон олон асуултыг тавьж дэлгэрэнгүй хариулт авч байлаа.

Цаашид тус хорооноос радио давтамжийн эрхийн бичиг эзэмшигчдийн дунд шат дараалсан сургалт, семинарыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал 2014 оны 01 дүгээр сард багтаан харилцааны радио станц борлуулагчид, такси үйлчилгээ эрхлэгчдийн дунд радио давтамж ашиглалт, хяналтын чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тус хорооноос зохион байгуулсан семинарын үеэр тавигдсан илтгэлүүдийгүзнэ үү.

Байгууллага Сэдэв Илтгэгч

Харилцаа холбоонызохицуулах хороо

Радиодавтамжийнтөлөвлөлт,хуваарилалт, ашиглалт

П.Гэрэлтцэцэг
Харилцаа холбоонызохицуулах хороо Монгол Улсын радио долгионы зохицуулалт,
РДХСтанцын хяналт шалгалт,
Харилцааны радио станц,бусад төхөөрөмжийн ашиглалтын явцад гардаг нийтлэг зөрчил, авах арга хэмжээ
Н.Энхболд
  MOTOROLA-MOTOTRBO нууцлал бүхий тоон радио холбооны сүлжээ  
 

NEXEDGE Digital System NEXEDGE Introduction

 
  KENWOOD-NEXEDGE
нууцлал бүхий тоон радио холбооны сүлжээ
 
 Топ коммуникейшнс ХХК-ийн захирал KENWOOD-NEXEDGEнууцлал бүхий тоон радио холбооны сүлжээ Т.Наранбаатар

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай