Шинэчлэгдсэн: 2015/11/30


Орон нутгийн телевизийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт семинар Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө


Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, МТШХХГ, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоотой хамтран 2014 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 21 аймгийн телевиз, радиогийн удирдах ажилтануудад зориулсан сургалт семинарыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Энэхүү сургалт, семинарт Оюуны өмчийн газар, Мэдээлэл Холбооны чадавхийн хөгжлийн форум, Хэвлэлийн хүрээлэн, Кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон салбарын үйлчилгээ эрхлэгчдийн нийт 60 гаруй төлөөлөл оролцлоо. Уг сургалтаар өргөн нэвтрүүлгийн хууль эрх зүйн орчин,  сэтгүүл зүйн үндсэн асуудлууд, телевизийн бизнес болон техник технологийн хөгжлийн чиг хандлага зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар илтгэл тавигдаж, тоон технологийн шилжилт болон орон нутгийн телевизүүдэд тулгамдаж байгаа асуудлууд тэдгээрийг хэрхэн шийдэх арга замуудын талаар хэлэлцүүлж ярилцлаа.

Семинарын үеэр гарсан саналуудаас дурдвал:

  • Орон нутгийн телевизүүдийн зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан урсдаг зарыг тодорхой нөхцөл стандартын дагуу гаргахыг зөвшөөрөх;
  • Тоон технологид шилжихэд орон нутгийн телевизүүдэд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх;
  • Орон нутагт хандсан сургалт семинарын давтамжийг нэмэгдүүлж, мэдээ мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах;
  • Хүний нөөцийг сургах, мэргэшүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлэх;
  • Аймгийн төвийн телевизүүдийг бусад сумдуудад дамжуулахад дэмжлэг үзүүлж, орон нутагт шилэн кабелийн түрээсийн үнийг бууруулах;

Семинарын төгсгөлд Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос МТШХХГ, ХХЗХ-нд хандаж тулгамдаж буй асуудлуудаар санал зөвлөмж гаргахаар болов.

Семинар дээр тавигдсан илтгэлүүд

Сэдэв Илтгэгч
1

Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага

Ч.Оюунгэрэл Зохицуулалтын албаны дарга
 
2 Монгол улсад тоон телевизийн өргөн нэвтрүүлэгийн хэрэгжүүлэлт З.Амгалан Ахлах мэргэжилтэн Радио давтамж зохицуулалтхяналтын алба

Бусад мэдээлэл

Зах зээлийн судалгааны аргачлал боловсруулах Зөвлөх үйлчилгээ авах тухай
Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2021.06.01-2021.06.15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Тусгай дугаарын эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтийн байдал
Мониторингийн 2021 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2021 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2021 оны 3 дугаар сарын тайлан
Телевиз, сувгийн мониторинг
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2021 ОНЫ 5 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд