Шинэчлэгдсэн: 2015/04/08


Тоон телевиз гэж юу вэ?


Эфирийн тоон телевиз гэж юу вэ

Үзэгчид телевизийн үйлчилгээг 

  • Хиймэл дагуулаар (тавган антенн ашиглан сансраас хүлээн авдаг)
  • Кабелын шугамаар (Ай пи телевиз болон кабелын телевизүүд)
  • Эфирээс (Агаараас энгийн антеннаар, ямар нэгэн үнэ төлбөргүйгээр)

Хиймэл дагуулын болон зарим кабелын телевизүүд тоон системд хэдийн шилжсэн. Харин эфирийн телевизийн өргөн нэвтрүүлэг аналог хэвээр байсаар байна.  

Одоогийн байдлаар эфирээр орон даяар арилжааны зургаан сувгийг аналог системээр ямар нэг үнэ төлбөргүй иргэдэд хүргэдэг. 2014 оны 7 дугаар сарын 31-нд эфирийн телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжинэ. 

Эфирийн телевиз тоон системд шилжсэнээр телевизийн ямар ач холбогдолтой вэ?    

  • Үзэгчид дуу, дүрсийн өндөр чанартай ТВ сувгуудыг хүлээн авна.
  • Тоон систем нь хөдөлгөөнт хэрэглэгчийг дэмжин ажилладаг.  
  • Хязгаарлагдмал нөөц болох радио давтамжийг хэмнэж өөр шинэ дэвшилтэд технологийн үйлчилгээг хэрэглэгчидэд үзүүлэх боломжтой
  • Эрчим хүчний хэмнэлттэй

Эфирийн тоон телевизийг үзэхийн тулд заавал шинэ телевизор авах хэрэгтэй юу?

Энгийн аналоги телевизортоо DVB-T2 / MPEG-4 стандартын хүлээн авах төхөөрөмж(декодер)-ийг залгаснаар эфирийн тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломж бүрдэх юм.

 

Шинэ телевизор авахад юу анхаарах вэ?
 
Эфирийн тоон телевизийг үзэхийн тулд DVB-T2 / MPEG-4 стандартыг  дэмждэг телевизор байхад л хангалттай.
Эфирийн  тоон  телевиз нь арилжааны кабелийн телевизээс ямар давуу талтай вэ?
 
Эфирийн  тоон  телевизийн  давуу тал нь төр засгийн бодлогоор үзүүлэх багц сувгуудыг үнэгүй үзэх бөгөөд цаашид үзүүлэхээр төлөвлөж буй  өндөр тодролтой (HD TV) формат бүхий телесувгуудын шинэ багцыг үзэх боломж, уламжлалт телевизүүдээс ялгагдах шинэ үйлчилгээнүүд (тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй онцгой байдлын үед зарлан мэдээлэл хийх, цахим засгийн газарт холбогдох олон төрлийн шинэ үйлчилгээ)-ийг хүртэх боломжийг бүрдүүлэх юм..
 
Эфирийн тоон телевизийн хүлээн авах төхөөрөмж ямар үнэтэй вэ?
 
2013 оны 6 сарын байдлаар (кабелийн) тоон телевизийн хүлээн авах төхөөрөмж нь 68 000-аас 90 000 төгрөгийн үнэтэй байгаа. Эфирийн тоон телевизийн хамрах газар нутаг ихсэхийн зэрэгцээ өөр олон загварын DVB-T2/MPEG-4 стандартын хүлээн авах төхөөрөмж зах зээл дээр нийлүүлэгдэж тэр нь үнийг буурахад хүргэх нь гарцаагүй.
 
Эфирийн телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх ажлын явц ямар байна?
 
Засгийн газрын 2010 оны 275-р тогтоолоор баталсан үндэсний хөтөлбөрийн хүрээнд
  • бусад улс орнуудын туршлага судлах,
  • стандарт сонголт хийх
  • тоон өргөн нэвтрүүгийн шилжилтийн үед баримтлах бодлогыг тодорхойлсон
  • DVB-T2 тьюнер болон нэвтрүүлэгчийн стандартуудыг батлах ажлыг ХХЗХ хэрэгжүүлээд явж байна
  • мөн одоогийн байдлаар 48 аймгийн төв, сумын төвүүдэд тоон тв-н дахин дамжуулах станцыг суурилуулсан.
  • 2013 онд 38-н аймгийн төв, сумын төвүүдэд тоон тв-н дахин дамжуулах станцыг суурилуулсан.

Дэлхийн улс орнуудын тоон технологид шилжиж буй явц ямар байгаа вэ?

 

 

 

Улсын нэр

Analog Switch Off
(Эхэлсэн)

Analog Switch Off
(дууссан)

Аналог тоон зэрэгцсэн хугацаа

Сонгосон Стандарт

1

А

АНУ

2009.7.12

2015.9.1

6 жил 3сар

ATSC

2

Австрали

2010.6.30

2013 .12.10

3 жил 6сар

DVB-T

3

Аргентин

2008.9.9

2019.9.19

11 жил

 

4

Андора

 

2007.9.25

 

DVB-T

5

Англи

2007.10.17

2012.10.24

5 жил

DVB-T

6

Австри

2007.3.5

2013

6 жил

DVB-T

7

Б

Белги

2008.8.3

2010.3.1

1 жил 5 сар

DVB-T

8

Беларусь

2013.8.1

2015.7.15

2 жил

DVB-T

9

Бразил

2015.1.1

2018.12.31

3 жил 11сар

ISDB-T

10

Болгар

2013.3.1

2013.12.30

9 сар

DVB-T

11

В

Вьетнам

Эхлээгүй

2020

 

DVB-T

12

Венесуэл

 

2020

 

ATSC

13

Г

Герман

2002.11.1

2009.11.25

7 жил

DVB-T/T2

14

Грек

2009.9.24

2013

4 жил

DVB-T

15

Д

Дани

 

2009

 

DVB-T

16

Е

Египт

 

2012

 

 

17

И

Израйл

2009.8.2

2011.3.31

1 жил 6 сар

DVB-T

18

Ирланд

 

2012.10.24

 

DVB-T2

19

Итали

2008.10.15

2012.7.4

3 жил 9сар

DVB-T

20

Ирак

 

2012

 

 

21

Иран

2009

2015

6 жил

DVB-T

22

Индонез

Эхлээгүй

2018

 

DVB-T

23

К

Канад

2011.8.31

2012.7.31

1 жил

DVB-T/T2

24

Катар

 

2012.2.31

 

 

25

Коста рико

 

2018

 

ATSC

26

Куба

 

2020

 

 

27

Л

Латив

 

2010

 

DVB-T

28

Луксенбург

 

2010

 

DVB-T

29

М

Монако

 

2011.5.24

 

 

30

Македон

2010.1.1

2013.7.1

2 жил 7 сар

ATSC

31

Мексик

2013.7.18

2015.12.31

2 жил 5 сар

ATSC

32

Малайз

2015

2017

2 жил

DVB-T

33

Н

Нидерланд

 

2006

 

DVB-T

34

Норвег

2008.3.1

2009.12.1

1 жил 9 сар

DVB-T

35

Нигер

 

2015

 

DVB-T

36

О

ОХУ

2014

2018.7.1

4 жил

DVB-T/T2

37

Ө

Өмнөд солонгос

2010.9.1

2012.12.31

2 жил 3 сар

ATSC

38

П

Португаль 

2012.1.12

2012.4.26

3 сар

DVB-T/T2

39

Перу

2010

2020.7.28

10 жил

 

40

Польш

2012.11.7

2013.7.23

 8 сар

DVB-T

41

С

Спани

2008.4.5

2010.4.3

2 жил

DVB-T

42

Сингапур

 

2020

 

DVB-T

43

Саудын араб

2012

2012

1 жил

DVB-T2

44

Словиак

2010.10.28

2012.12.31

2 жил

DVB-T

45

Т

Турк

 

2011

 

DVB-T

46

Тайвань

2012.5.7

2012.6.30

1 сар

DVB-T

47

Тунис

2015.3.6

2015.4.3

1 сар

DVB-T

48

Тайланд

 

2020

 

DVB-T

49

У

Украйн

 

2015

 

DVB-T

50

Уругвай

 

2015

 

DVB-T

51

Унгер

2013.7.31

2013.10.31

3 сар

DVB-T

52

Ф

Финланд

 

2007.9.1

 

DVB-T

53

Франц

2010.2.2

2011.11.29

1 жил 9 сар

DVB-T

54

Флипин

2015.5.31

2015.12.31

7 сар

 

55

Х

Хонг конг

2012

2015

3 жил

DMB-T

56

Хятад

2015

2018

3 жил

DMB-T

57

Ч

Чех

2007.9

2012.2.12

3 жил

DVB-T/T2

58

Чил

2012

2017

5 жил

 

59

Ш

Швед

2005.9.19

2007.10.29

2 жил

DVB-T

60

Швейцари

 

2007

 

DVB-T

61

 

Шинэ зеланд

2012.9.30

2013.12.1

1 жил

DVB-T

62

Э

Энэтхэг

2012.10.31

2014.3.31

1 жил 5 сар

DVB-T

63

Я

Япон

2011.7.24

2012.3.31

9 сар

ISDB-T

Эх сурвалж: www.itpta.gov.mn


Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт