Шинэчлэгдсэн: 2015/04/08


Мэргэжилтэн шалгаруулж авна.


Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна.

Ажлын байр:  Хаягжуулалт, бүсчлэлийн кодын бүртгэлийн мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт:

1. Бүсчлэлийн кодын мэдээллийн санг үүсгэх, түүнийг хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалтын асуудлуудыг боловсруулах

2. Монгол улсын хаягийн бүртгэлийн болон мэдээлэл харилцаа холбооны салбарын сүлжээ үйлчилгээний хамрах хүрээний мэдээллийн санг орон зайн зурагтай холбож оруулах, программ хангамжийн асуудлыг хариуцах бусад  нэгдсэн системтэй холбогдох

3. Монгол улсын хаягжуулалтыг боловсронгуй болгож, шуудангийн хаягийн хүргэлтийг сайжруулах зохицуулалтыг хийх

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Мэдээлэл холбооны инженер, эдийн засагч, менежерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Холбооны байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан, шуудан  холбооны техник, технологийн талаар  мэдлэг туршлагатай   байх
  • Салбарын хууль эрх зүйн мэдлэгтэй
  • Англи хэлний дундөөс дээш мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Асуудлыг танилцуулах, мэргэжлийн зүгээс тодорхой заавар зөвлөгөө өгөх хэл ярианы болон бичгийн өндөр соёлтой байх.
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай
  • Тайлан мэдээлэл, судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 02 дугаар сарын 10 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс:
327 720
Цахим хаяг:          www.crc.gov.mn

 

                                       

                                       

                         

 

 

Бусад мэдээлэл

Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна
Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо