Шинэчлэгдсэн: 2015/11/30


“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА-2013” Бүсийн семинар, сургалт амжилттай зохион байгуулагдлаа


Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо  (ХХЗХ) нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжил, бодлого, зохицуулалтын асуудлуудын чиглэлээр бүсийн семинарыг 2006 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ удаагийн Төвийн бүсийн семинар, сургалтыг “Харилцаа холбооны зохицуулалт, хөгжлийн чиг хандлага-2013” сэдвээр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд 2013 оны 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  

Семинарын гол зорилго нь тус салбарт 2013 онд хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх, тулгамдаж буй асуудлуудын шийдлийг хэлэлцэх, мэдээлэл харилцаа холбооны салбарт хийсэн зохицуулалтын гол үйл ажиллагааны шинэчлэл, дүрэм журам, нөхцөл шаардлагын шинэчлэлтийг нэгтгэн бүс нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэд байгууллага, салбарын хамт олонд танилцуулах, дэлхий нийтийн харилцаа холбооны чиг хандлага, сүүлийн үеийн техник технологийн дэвшлийн талаар туршлагыг сурталчилах, , мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгөх,  цаашид салбарын хэмжээнд бодлого, зохицуулалт, тоон өргөн нэвтрүүлэгт шилжих хөтөлбөрийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, санал санаачлагуудыг ХХЗХ, МТШХХГ, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, ТББ-ын төлөөлөл, хэрэглэгч нар хамтдаа хэлэлцэн ярилцахад оршсон билээ.

Бүсийн семинар, сургалтанд Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговь болон Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн нийт 80 гаруй төлөөлөгчид оролцлоо. Түүнчлэн Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Оюуны Өмчийн газар, “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨК, “Монголын Цахилгаан Холбоо” ХК, “Монгол Шуудан” ХК, “Мобиком Корпораци” ХХК, “Юнител” ХХК,  “Скайтел” ХХК, “Жи-Мобайл” ХХК, Бенекрафт ХХК , Кабелийн телевизүүдийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Юнайтед Медиа групп” ХХК, ШУТИС-ын харьяа Мэдээлэл, холбооны технологийн сургуулиас тус тус төлөөлөгчид оролцож холбогдох чиглэлүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ удаагийн семинарыг илүү үр дүн, ач холбогдолтой, онцлогтой болгох үүднээс эхний өдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр салбарын бодлого, зохицуулалтын үндсэн илтгэлүүдээс бүрдсэн ерөнхий хурлаас гадна салбар хуралдаан зохион байгуулсан бөгөөд “Харилцаа Холбооны сүлжээ, үйлчилгээний өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд, “Тоон технологийн шилжилтийн асуудлууд” сэдвийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тус тус илтгэл тавьж, асуулт хариулт хэлбэрээр хэлэлцүүлэг явуулсан юм.

2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Технологи, салбарын хөгжлийн чиг хандлага” сэдвийн дор харилцаа холбооны салбарын шинэ үйлчилгээ, хэрэглээ, тэдгээрт тавигдах стандарт, баталгаажуулалт, зохиогчийн эрхийн асуудал, технологийн хөгжлийн чиг хандлага болон орон нутгийн телевизүүдийн хөгжлийн хандлага зэргийг хөндсөн сонирхолтой илтгэлүүдийг танилцуулж нийт оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Семинарын төгсгөлд “Орон нутгийн хөгжилд – харилцаа холбооны үйлчилгээ” сэдвийн дор асуулт хариулт хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутаг дах харилцаа холбооны үйлчилгээний ач холбогдол болон үйлчилгээ хүргэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн ярилцаж, орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид хоорондоо харилцан туршлага судлахад чиглүүлсэн чөлөөт хэлэлцүүлэг, санал сонсох асуулт хариулт явуулсан юм.

Түүнчлэн бүс нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нарт тоон өргөн нэвтрүүлэгт шилжих арга хэмжээний хүрээнд семинар, сургалтын дэд хуралдааныг  МТШХХГ, ОӨГ, ТББ-ын төлөөлөл, салбарын шилдэг мэргэжилтнүүд, багш эрдэмтдийн төлөөлөгч нарыг урилгаар илтгэл тавиулж,  хамтран зохион байгуулснаараа энэ удаагийн бүсийн семинар онцлогтой боллоо.

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт