Шинэчлэгдсэн: 2015/04/08


ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА.


Ажлын байр:  Стандарт, судалгаа хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

1. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын стандартыг боловсруулж, үндэсний стандарт болгох, олон улсын стандартыг нутагшуулах, сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах

2. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын шийдвэр гаргах, баримт бичиг, дүрэм журам боловсруулахад шаардлагатай судалгааг шинэ технологи, инновацийн чиглэлээр хийж, зөвлөмж боловсруулах, удирдлага болон бусад мэргэжилтнүүдийг санал, зөвлөмж, мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх

Тавигдах ерөнхий шаардлага

  • Мэдээлэл холбооны технологийн инженер, мэдээллийн менежмент, удирдахуйн ухаан,судлаач чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, судалгаа, шинжилгээний ажил хийх ур чадвар, туршлагатай
  •  Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай
  • Асуудлыг судлан дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 11 сарын 08 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс:                               
327 720
Цахим хаяг:
www.crc.gov.mn

Бусад мэдээлэл

Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна
Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо