Шинэчлэгдсэн: 2016/03/30


Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн лаборатортай бүтээгдэхүүний баталгаажуулалтын гэрээ байгуулав


Тус хороо нь Европын баталгаажуулалтын байгууллагуудын анхдагч ХБНГУ-ын “Ти-Ю-ви Зюд” (ТUV SUD Product Service GmbH) баталгаажуулалтын байгууллагатай өнгөрсөн оны 12 дугаар сараас хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. Монгол улсын хувьд баталгаажуулалтын чиглэлээр хамтарч ажиллах талаар хэд хэдэн байгууллагатай хамтарч ажиллах боломжийг судалж үзсэний үндсэн дээр тус байгууллагатай Бүтээгдэхүүний баталгаажуулалтын гэрээ байгууллаа. Уг гэрээнд 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ХБНГУ-ын Мюнхен хотноо ХХЗХ-ны даргыг төлөөлөн тус хорооны гишүүн Д.Амгаланбаатар, “Ти-Ю-ви Зюд” байгууллагыг төлөөлж Дэд ерөнхийлөгч Доктор. Майкл Каппелан нар тус гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээг байгуулснаар Хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн холбогдох стандарт, техникийн шаардлага хангасан, баталгаатай харилцаа холбооны тоног төхөөрөмжийг Монгол улсын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд тус байгууллагын лабораторийн тоног төхөөрөмж, мэргэжилтэн, тэдний туршлагаас суралцаж Монгол Улсын онцлогт тохирсон баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнчлэн “Дэлхийн худалдааны байгууллагын худалдаан дахь техникийн саад бэрхшээлийг арилгах тухай” хэлэлцээрийн дагуу сорилтын үр дүн, баталгаажуулалтын гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрч дахин баталгаажуулалт хийж хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдахаас сэргийлнэ. Үүний зэрэгцээ тус хорооны холбогдох техникийн ажилчдыг баталгаажуулалтын чиглэлээр мэргэшүүлж сургах боломж бололцоог гэрээний ерөнхий нөхцөлд тусгасан юм.

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020.11.02-2020.11.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Мониторингийн 2020 оны 10 дугаар сарын тайлан
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга