Шинэчлэгдсэн: 2015/04/08


МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа төрийн албаны тангараг өргөлөө.


Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээллийн технологи, шуудан харилаа холбооны газар нь салбарын хөгжлийн талаар баримтлах бодлого, стратеги боловсруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, удирдамж чиглэлээр хангах, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй билээ.  

Тус газрын дарга Цагаан-Өвгөн овогтой Жадамбаа Монгол Улсын “Төрийн албаны хууль”-ийн дагуу шалгалт өгч тэнцсэн бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төрийн нэрийн өмнөөс хуулийн дагуу шударга, шуурхай ажиллаж өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэнэ хэмээн агентлaгийн дарга нарын хамт тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч боллоо.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа болон МТШХХГ-ын хамт олонд Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага, хамт олноос баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Эх сурвалж: ЗГХЭГ, МТШХХГ

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020.11.02-2020.11.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Мониторингийн 2020 оны 10 дугаар сарын тайлан
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга