Шинэчлэгдсэн: 2015/04/08


ICT AWARDS-2013 арга хэмжээ зохион байгуулагдлаа.


Монгол Улсад “Орчин цагийн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ой, “Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллагын болон Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан ICT EXPO 2013 үзэсгэлэнд оролцогч компаниудын шилдэгийн шилдэг оролцогчийг шалгаруулах ICT AWARDS-2013 ногоон хивсний шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

Тус ёслолын арга хэмжээнд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн нар болон бусад ахмад холбоочид, салбарын удирдлагууд оролцон шилдгийн шилдгээр шалгарсан байгууллага, компаниудад дараах номинациудыг гардууллаа. Үүнд:

  • Шилдэг технологи – HD voice үйлчилгээгээр “Жи Мобайл” ХХК
  • Шилдэг үйлчилгээ – BAAZ санхүү, бүртгэлийн онлайн системээр  “Новасофт” ХХК
  • Шилдэг санаачлага – Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем “Скайтел” ХХК
  • Тэргүүний хөрөнгө оруулагч – Монгол Улсын нийслэл болон бүх аймгийн төвийг хамарсан өндөр хурдны 3,5G сүлжээ “Мобиком корпораци” ХХК
  • Шилдэг шийдэл – Гэр хороололд GPON технологи “Сансар медиа” групп
  • Шилдэг бүтээгдэхүүн – Микрософт корпорацийн Windows 8 (монгол хэлнээ) “Софтлайн Азия” ХХК
  • Хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ – Зар сурталчилгааны нэгдсэн сүлжээ, Зар суваг “Ноён зууч 1950”
  • Хамгийн хүртээмжтэй үйлчилгээ – Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төв
  • Шилдэг оролцогч – “Юнител” групп
  • Өвөрмөц оролцогч – “Sound of Mongolia” ХХК
  • Санаачлагатай оролцогч – “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр” ХХК

Харилцаа холбооны зохицуулах хорооны хамт олны өмнөөс дээрх шилдгийн шилдгээр шалгарч шагнал хүртсэн хувь хүн, байгууллага, компанийн хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе

Бусад мэдээлэл

Цахим худалдаа хийхэд анхаарах зөвлөгөө
Ази, Номхон далайн бүс нутгийн шуудангийн салбарыг тахал өвчнөөс ангижрахад туслах ДШХ-ны шинэ санаачилга
САНАЛ АВАХ ТУХАЙ
1921 оны 07 сарын 19-ний энэ өдөр орчин цагийн Харилцаа холбооны салбарын анхны байгууллага “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулагджээ
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2021 оны эхний хагас жилийн тайлан
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээнд ашиглагдах радио давтамжийн хуваарилалт ба зохицуулалт
Шуудангийн нэгдсэн кодын танилцуулга
Телевизийн хөтөлбөр, зар сурталчилгааны журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих талаар зөвлөмж
Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан тайлан
РДӨНХТ-ийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн хэмжилт, хяналт, шалгалтын товч мэдээлэл