Шинэчлэгдсэн: 2015/04/08


Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.


Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 107 дугаар Зарлигаар мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт ажил, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан 20 гаруй удирдлага, албан хаагч, ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар 2013 оны 7 дугаар сарын 09-ны өдөр шагналаа.   

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос Зохицуулалтын албаны дарга Ухнаа овогтой Тамир Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны мэргэжилтэн Омоонцоо овогтой Цэнд-Аюуш Хөдөлмөрийн хүндэт медаль,  Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны захиргааны ажилтан  Очир овогтой Оюунчимэг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус энгэрээ мялаалгасан билээ.

Төрийн дээд одон, медалиар шагнагдсан нийт салбарын ажилчид болон тус хорооны албан хаагчиддаа Даргын зөвлөл, удирдлага, хамт олны зүгээс халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. 

 

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай