Шинэчлэгдсэн: 2015/04/08


Харилцаа холбооны зохицуулах хорооноос орон нутагт ажиллах төлөөлөгч шалгаруулж авна.


Тус хороо нь “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 8.9 дэх хэсэгт “Зохицуулах хороо нь орон нутагт орон тооны бус гишүүдээс бүрдэх салбар зөвлөлтэй байж болно.” гэж заасны дагуу нэр бүхий 11 аймагт  төлөөлөгч сонгон шалгаруулахаар Даргын зөвлөлийн хурлаараа шийдвэрлэсэн болно.

Төлөөлөгч ажиллуулах аймгийн нэрс:

Орхон аймаг, Сэлэнгэ аймаг, Өвөрхангай аймаг, Дорноговь аймаг, Баян-өлгий аймаг, Өмнөговь аймаг, Хөвсгөл аймаг, Увс аймаг, Ховд аймаг, Дорнод аймаг

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

 “Харилцаа холбооны тухай хууль” , “Радио долгионы тухай хууль”, “Шуудангийн тухай хууль”болон харилцаа холбооны үйл ажиллагаатай холбогдсон хууль эрх зүйн акт, зохицуулалтын журмын хэрэгжилтэд хяналт тавьж, орон нутагт мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүдийн шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, тэдний хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, зохицуулах хорооноос гаргаж буй бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх.

Тавигдах ерөнхий шаардлага

  • Харилцаа холбоо, эдийн засаг, эрхзүйн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр ажиллаж байсан, энэ чиглэлээр ажлын дадлага, туршлагатай байх нь давуу тал болно.
  • Тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг, эсхүл улсын байцаагчийн эрхтэй бол давуу тал болно.
  • Судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, албан хэрэг хөтлөх чадвартай.
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх.
  • Компьютер болон дагалдах техник, тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай байх.
  • Салбарын хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар зохих мэдлэгтэй.
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлэгч, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар ажиллах чадвартай.
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах.

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Боловсролын гэрчилгээний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь цээж зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Мэргэжил дээшлүүлэх сургалт, дамжаа, курс төгссөн бол түүнийг нотлох баримтын хуулбар
  • Улсын байцаагч бол байцаагчийн үнэмлэхний хуулбар

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах албан тушаалтан: Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Ганчимэг

Мэйл хаяг: Ganchimeg@crc.gov.mn          Гар утас: 88100532

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 7 дугаар сарын 15 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 12 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас:

304 257

Факс:

327 720

Цахим хаяг: 

www.crc.gov.mn

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай