Шинэчлэгдсэн: 2015/04/08


Шинэ техник, технологийн чиглэлээр семинар зохион байгуулав.


Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) нь “Харилцаа холбооны тухай” хуульд заасан Хорооны бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч, төр ба хувийн хэвшлийн байгууллага, мэргэжилтнүүдэд мэдээллийн технологи, харилцаа холбоо, радио холбооны шинэ техник технологийн ололтыг сурталчилах, нутагшуулах, холбогдох мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх чиглэлээр сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулдаг юм.

ХХЗХ-ноос тусгай зөвшөөрөл эзэмшигч-Топ Коммуникейшнс ХХК-тай хамтран Япон Улсын Kenwood фирмийн өндөр нууцлал бүхий тоон радио холбооны шинэ техник,  тоног төхөөрөмжүүд, сүлжээний талаар танилцуулга, практик үзүүлбэр сургалт болон мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх сургалт-семинарыг 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хурлын танхимд зохион байгуулав.

Семинар-сургалтыг ХХЗХ-ны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны дарга А.Лувсан-Очир, Топ Коммуникейшнс ХХК-ийн ерөнхий захирал Т.Наранбаатар, Япон Улсын Kenwood фирмийн төлөөлөгч Жаки нар удирдан явуулж,  “Монгол Улсын Радио долгионы зохицуулалт, хөгжлийн хэтийн төлөв: “Тоон технологид шилжих нь”, ”Аналог ба тоон радио холбооны сүлжээний харьцуулалт, онцлог талууд”, “Kenwood-Nexedge нууцлал бүхий тоон радио холбооны сүлжээ”, “Kenwood-Nexedge тоон технологийн радио холбооны тоног төхөөрөмжүүдийн танилцуулга, ажиллагааны практик үзүүлбэр” зэрэг илтгэл тавьж, бодит байдал дээр сүлжээ байгуулан практик сургалт явууллаа.

Тус арга хэмжээнд  Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, АТГ, ТЕГ (Төрийн Тусгай Хамгаалалтын Газар, Кибер Аюулгүй байдлын Газар), ЗХЖШ, ОБЕГ, ЦЕГ (Мэдээлэл, Холбооны Технологийн Төв, Мэдээлэл Шуурхай Удирдлагын Төв), Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар зэрэг төрийн байгууллагууд болон түүний харьяа газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд зэрэг 40 гаруй төлөөлөл оролцлоо. 

Энэхүү сургалт-семинар нь радио холбооны өндөр нууцлалт бүхий тоон техник, технологи, сүлжээний шинэ ололтыг сурталчилах, Монгол Улсад нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болсныг оролцогч байгууллагын төлөөлөл, мэрэгжилтнүүд өндрөөр үнэлж, зохион байгуулагч-Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Японы Кэнвүүд (Kenwood) корпорацийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч-Топ Коммуникейшнс ХХК-д талархалаа тус тус илэрхийлэв.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай