Шинэчлэгдсэн: 2015/04/08


Дублин хотноо Шуудан ба Хүргэлтийн эдийн засаг сэдэвт бага хуралд оролцлоо


Шуудан ба хүргэлтийн эдийн засаг сэдэвт 21 дэх удаагийн бага хурал нь 2013 оны 5-р сарын 29-нөөс 6-р сарын 1-ны хооронд Ирланд улсын Дублин хотод болсон бөгөөд шуудангийн зах зээл, өрсөлдөөн менежментийн өөрчлөлт гэсэн үндсэн хоёр салбар комисс хуралдсан болно. Тус хуралд Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн албаны ахлах мэргэжилтэн Ю.Баярсайхан оролцлоо.

Бага хурлын хоёр салбар комиссын хуралдаан нь тус бүрдээ Нью-Йоркийн их сургууль, Ховардын их сургууль, ДШХ-ны эдийн засагч, Pitney Bowes and University of the West of England, Рутгерийн их сургууль, Цюрихийн Их сургууль болон судалгаа, зөвлөх үйлчилгээний компаниудын 16 судалгааны ажлын илтгэлийг сонсож хэлэлцсэнээр ирэх жилд хийх судалгаа, дүгнэлтийн ажлын чиглэлийг тодорхойллоо. Тус бага хурлын үеэр АНУ-ын шуудангийн зохицуулах байгууллага, Англи улсын шуудангийн зохицуулах байгууллагын туршлага, судалгааны ажлуудын тооцоолох аргачлалын математик загвар, мөн Европын холбооны улсуудын зохицуулах байгууллагуудад хийгдэж буй шинэчлэлийн  ажлын дүгнэлтийн талаархи “АНУ-ын шуудангийн үйлчилгээний үнийн уян хатан өөрчлөлт”, “Шуудангийн үнийн бодлого-И-худалдааны ачааны үнээс хамаарах нь”, “Үнийн уян хатан байдлын эрэлтийн PCAIDS загвараар хянах”, “И-худалдаан дах илгээлтийн хүргэлтийн дахин зохицуулалтын бодлого”, “Английн зохицуулах байгууллагын туршлага”, “Шинэ Зеландын БНҮҮийн тодорхойлолтын өөрчлөлт”, “Шуудангийн БНҮҮ-н санхүүжилтийг гэрээгээр шийдвэрлэх шинэ чиглэл”, “Европын холбооны улсын өрсөлдөөний хуулийн өөрчлөлт шуудангийн салбарт”, “АНУ-ын шуудангийн хүргэлтийн retail сүлжээний үр ашгийг тооцох”, “Тоон эринд шуудангийн сүлжээ” илтгэлүүдийг  авч хэлэлцлээ.

Илтгэлүүдийн хэлэлцүүлгийн үеэр АНУ болон Европын холбооны улсуудын зах зээлд хийгдсэн дээрх чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудын үр дүн, хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцсан бөгөөд манай улсын хувьд туршлага судлах, судалгааны ажлуудын үр дүнгээс суралцахад ач холбогдолтой бага хурал боллоо.

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга
Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлэх тухай
Интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлэх тухай