Шинэчлэгдсэн: 2015/11/30


Ази номхон далайн бүсийн орнуудад “Хиймэл дагуул суурилуулах ба зохицуулалт хийх” тухай сургалт, семинар зохион байгууллаа


Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь 2013 оны 6 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд Индонез улсын Ёгжакарта хотод “Хиймэл дагуул суурилуулах ба зохицуулалт хийх” чиглэлээр Aзи номхон далайн бүсийн ОУЦХБ (ITU)-ын гишүүн орнуудад сургалт, семинар зохион байгууллаа. Дээрхи сургалтанд нийт 15 орны 112 төлөөлөгч оролцсон ба Монгол Улсаас ХХЗХ-ны радио давтамж зохицуулалт хяналтын албаны ахлах мэргэжилтэн З.Амгалан, мэргэжилтэн Ц.Чулуунбат, МТШХХГ-ын мэргэжилтэн Б.Оюунцэцэг нар оролцлоо.

Энэхүү сургалт, семинараар ази номхон далайн бүс нутгийн зарим орнуудын хиймэл дагуул хөөргөсөн, хөөргөхөөр бэлдэж байгаа туршлага, хиймэл дагуул хөөргөхөд тулгарч буй хүндрэлтэй асуудлууд,  бүс нутгийн харилцаа холбооны төв байгууллагууд хэрхэн хиймэл дагуулын зохицуулалтын чиглэлээр харилцан холбоотой ажиллах, хиймэл дагуулын олон улсын зохицуулалт, дүрэм, журмууд ба тэдгээрт 2012 оны Дэлхийн радио холбооны их хурлаар(WRC2012) орсон зарим өөрчлөлтүүдийн талаар тодорхой мэдээллүүдийг өгч хиймэл дагуулын радио давтамжийн зохицуулалт, бүртгэл, хяналт хийх програм хангамж/өгөгдлийн баазын талаар сургалт зохион байгууллаа.

  Мөн хиймэл дагуулын үйлдвэрлэгч, оператор Eutelsat компаниас зах зээлийн эрэлттэй хиймэл дагуул хөөргөхтэй холбоотой төслүүд нь хэрхэн нийцэх шаардлагатай талаар илтгэл тавигдсан болно.

Дээрхи сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, сургалтын материалыг http://www.itu.int/ITU-D/asp/CMS/Events/2013/asp-satellite/index.asp линкээс татаж үзэх боломжтой юм.

Бусад мэдээлэл

"ЦАХИМ ОРЧНЫГ ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮУ" ИЛТГЭХ УР ЧАДВАР, МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛСЭН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАСАН ТУХАЙ ТАЙЛАН
Орон нутагт арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын урилга
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ
МЭДЭГДЭЛ
Дэлхийн шуудангийн өдөр
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАМТ ОЛОН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ МОД ТАРИЛАА
Радиогийн хөтөлбөр, зар сурталчилгааны журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих талаар зөвлөмж
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН 100 МОД ТАРИЛАА