Шинэчлэгдсэн: 2016/03/30


ХБНГУ-ын Баталгаажуулалтын байгууллагын төлөөлөгчид ХХЗХ - д айлчлав


Монгол Улсын Харилцаа Холбооны зохицууулах хороо (ХХЗХ)-ны урилгаар ХБНГУ-ын Баталгаажуулалтын төв байгууллага (TUV Rheinhald)-ын Ази Номхон далайн орны салбар байгууллага (“TUV SUD Asia Pacific Pte.Ltd”)-ын дэд ерөнхийлөгч ноён Марко Ширр (Marco Schirr), мөн тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ноён Штефан Юрц (Steffen Jurtz), Фабиан Шоберт (Fabian Shobert) нар 2013 оны 2 дугаар сарын 4-8 өдрүүдэд манай байгууллагад айлчилж Радио давтамж зохицуулалт, электрон тоног төхөрөөмж, байгууламжийн лабораторын тест болон шалгалт,  баталгаажуулалт, эдгээрийн хууль эрх зүйн орчин болон хяналтын талаар санал туршлага солилцлоо.  

            Сүүлийн жилүүдэд мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт эрчимтэй өсөлт гарч байгаа боловч салбарын хэмжээнд Европын стандарт, техникийн баталгаажуулалт, хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх туршлагыг судлаж салбартаа нутагшуулахад ихээхэн ач холбогдол өгч ажиллах шаардлагатай байгаа юм. Үүнтэй холбогдуулан дээрх байгууллагатай хамтран ажиллах санал тавьсан бөгөөд энэ удаагийн уулзалтын үеэр хоёр байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилго, үйлчилгээнд ижил төстэй зүйл олон байгаа нь харагдсан юм. ХХЗХ-ны зүгээс лабораторын тест болон шалгалт, баталгаажуулалтын талаар тус байгууллагын туршлагыг сонирхож байгаагаа илэрхийлснээс гадна стандартын асуудлаар дэлхийн бусад орнуудын баримталж буй дүрэм, зохицуулалтын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Тус баталгаажуулалтын байгууллагын хувьд олон төрлийн хяналт, шалгалт болон лицензийн асуудлыг хариуцахаас гадна баталгаажуулалтын үйлчилгээг дэлхийн олон орны байгууллагад хийж өгдөг юм. Ноён Ширр хэлэхдээ “Бидний хувьд Монгол Улсыг маш сайхан ирээдүй, олон боломжууд хүлээж байна гэж харж байгаа. Манай байгууллагын зүгээс тодорхой асуудлуудад зөвлөгөө өгөх, хамтарч ажиллаж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна” гэв. Харилцаа холбооны суурь станцуудтай холбогдох асуудлаар хоёр байгууллага төсөл гарган хамтран ажиллах бүрэн боломжтойг онцолсноос гадна гар утас, дижитал техник хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүн зэрэгт хэрхэн стандарт тогтоох талаар харилцан туршлага солилцон ажиллахаар боллоо. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн санамж бичиг байгуулах албан ёсны харилцан айлчлал хийх гадаад тохиролцоонд хүрсэн болно.

Бусад мэдээлэл

ХОББИ СУРГУУЛИЙН “ШОНХОРУУД” БАГ АВАРГААР ШАЛГАРЛАА
Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа