Шинэчлэгдсэн: 2015/04/08


Мэдэгдэл


Сүүлийн үед мэдээллийн сайтууд болон twitter, facebook хуудсаар 700 үг бүхий хориотой “Үгсийн сан”-гийн жагсаалт албан ёсны шийдвэр мэтээр олон нийтэд цацагдаж, нийгэм хувь хүмүүсийн дунд буруу ташаа ойлголт төрүүлсэнд Харилцаа холбооны зохицуулах хороо нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлалт хүсч байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Мэдээллийн сайтуудын ассоциаци болон Монголын сайтуудын холбоотой хамтран сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар тухайн байгууллагуудын саналыг үндэслэн боловсруулж, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн ажиллаж байна.

Энэхүү журмын хүрээнд цахим ертөнцөд гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд уруу татах, хувь иргэнийг ёс бус үг хэллэгээр гутаан доромжлох үйлдэл гаргуулахгүй байх талаар Монголын сайтуудын Холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциацийн гишүүн мэдээллийн сайтуудтай хамтран тодорхой зохицуулалтыг хийн ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл баримтлал, хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, унаган эрхийг хааж боогдуулсан аливаа зохицуулалт журмыг Харилцаа  холбооны зохицуулах хороо гаргаж байгаагүй бөгөөд цаашид ч энэ зарчмын байр сууриа хатуу баримталж ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна.

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай