Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох


Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсвэл нөхцөл шаардлагыг зөрчсөн бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13-р зүйл

Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.

Тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ.

Дараах тохиолдлуудад Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээг авна. Үүнд:

  • Харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн
  • Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй
  • Харилцаа холбоо, захидал харилцааны нууц задруулсан
  • Тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй
  • Хууль, гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан

(Харилцаа холбооны тухай хуулийн 15-р зүйл.)

  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан
  • Хуулийн этгээд татан буугдсан
  • Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон
  • Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн
  • Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
  • (Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14-р зүйл)
  • Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлсэн бол

(Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дахь заалт)

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хувьд дээрхи нөхцлүүдээс гадна дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авна.

  • Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь энэ хуульд заасны дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;
  • Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь тусгай зөвшөөрөл, радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;
  • Тусгай хэрэглээний ангилалд ашиглаж байгаа радио давтамжийн зурвасыг ашигласан, санаатайгаар шуугиан үүсгэсэн буюу сонссон.

(Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйл)

Харилцаа холбооны нийтийн үйлчилгээг радио давтамж ашиглан эрхлэж байсан бол уг радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон тохиолдолд, тухайн радио давтамж ашиглан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь нэгэн адил хүчингүйд тооцогдоно.

Бусад мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
ХХЗХ-нд 2020 оны 11 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Дуу ба дууны дохио түүний үзүүлэлтүүд
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевизүүдийн дууны гаралтын тогтмол түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 дүээр сараас 11 дүгээр сар хүртэлх дүн мэдээ
Мэндчилгээ
ТУСГАЙ ДУГААРЫН ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2020 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн