Бүтэц зохион байгуулалт


             Үйл ажиллагааны өнөөгийн бүтэц зохион байгуулалт

ХХЗХ-ны үйл ажиллагаа явуулах үндсэн хэлбэр нь Харилцаа Холбооны тухай Монгол Улсын хуулийн холбогдох бүлэг, заалтын дагуу Хорооны хуралдаан байх ба тус хорооны 2002 оны 01 тогтоол, 2007 оны 14 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулан баталсан Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг-ийг мөрдөнө.

Хорооны хуралдаанаар тогтоол, тэмдэглэл зэрэг шийдвэрийг гаргах бөгөөд түүний үндсэн үүрэг нь салбарыг хөгжүүлэх төрийн бодлого, стратегийг үндэслэн зохицуулалтын оновчтой арга хэмжээг хэрэгжүүлэх, мөрдүүлэх замаар тус байгууллагын үндсэн зорилгыг хэрэгжүүлдэг.

Харилцаа холбооны зохицуулах хорооны хэлтсүүд нь дараахь үндсэн эрх, чиг үүргийн хэрэгжүүлж байна. Үүнд

  1. Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг хүлээн авах, боловсруулах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, захиргаа болон санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагын мэдээлэл холбоо, сүлжээний хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, байгууллагын цахим хуудсыг хөтлөх;
  2. Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар: тусгай зөвшөөрөл, стандарт болон баталгаажуулалт, харилцан холболтын техникийн асуудлууд, дугаарлалт, техникийн нөхцөл шаардлага, технологийн шинэчлэл,  интернет, домэйн нэр болон интернэтэд суурилсан үйлчилгээ, цахим орчин дахь контентийн зохицуулалт;
  3. Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар: Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн зохицуулалт хийх, өргөн нэвтрүүлгийн зах зээлд хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, радио, телевизийн хөтөлбөрт болон дуу, дүрсийн стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийг хэрэгжүүлэх
  4. Радио давтамж зохицуулалт, хяналтын газар: Радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, шинэ техник, технологийн судалгаа хийх, ашиглах радио давтамжийн зурвасын нөөцийг бүрдүүлэх, радио давтамжийн зөвшөөрөл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ олгох, үндэсний радио давтамж хуваарилалтын нэгдсэн бүртгэлийг хөтлөх, олон улсын радио давтамжийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, үндэсний радио долгион хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийж дүгнэлт гаргах;
  5. Зах зээл, үнэ тарифын үнэлгээ, судалгааны газар: зах зээлийн стратегийн дүн шинжилгээ, зах зээлийн судалгаа болон статистик мэдээлэл, үнэ тариф, харилцан холболтын төлбөр, өрсөлдөөн, бүх нийтийн үйлчилгээний үүргийг тодорхойлох; 
  6. Шуудангийн зохицуулалтын газар: шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл, зип код, хаягжуулалт, харилцан холболт, үнэ тариф зэрэг болно.
  7. Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв: Радио долгионы ашиглалтын байдлыг суурин болон явуулын нөхцөлд хянах болон холбогдох хууль дүрэм журмын биелэлтийг хангуулах

Бусад мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа
Т.БАТБОЛД: Сонгуулийн сурталчилгаа нь хадмал тайлбар, дохионы хэлний орчуулгатай эсэхийг хянана
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих тухай” онлайн сургалт
“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ” цахим хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын телевизүүдэд зориулан зохион байгууллаа
Орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын урилга
ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийн маягт
Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудасны бүртгэлийн маягт
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү