Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар


  • Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, тэдний үйл ажиллагааны талаарх баримт материалыг хадгалах, баяжуулах;
  • Сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, шаардлага,  зааглах цэгийг тогтоох, гэрээний дагуу хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих;
  • Харилцаа холбооны салбарын олон улсын стандарт, эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмжид нийцүүлэн үндэсний стандарт, зөвлөмж боловсруулж зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах;
  • Гадаад орны болон өөрийн орны дугаарлалтын төлөв байдалд судалгаа хийж, үндэсний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний төсөл боловсруулах, батлагдсан дугаарлалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндэсний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж зохицуулах;
  • Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг заавар, зөвлөмжөөр хангах;
  • Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх; 
  • Домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон зохицуулалт хийх, домэйн нэрийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, эдгээртэй холбоотой зохицуулалтын журам, баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
  • Интернэтэд суурилсан үйлчилгээ, цахим орчин дахь контентын талаар зохицуулалтын арга хэмжээ авах, судалгаа хийх, заавар, зөвлөмж боловсруулах.

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай