Шинэчлэгдсэн: 2019/07/01


Баталгаажуулалтын тохирлын гэрчилгээний сунгалт


Хэрвээ та баталгаажуулалтын тохирлын гэрчилгээгээ сунгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.

1.   Журам, нөхцөл шаардлагыг судлах

Та баталгаажуулалтын тохирлын гэрчилгээ сунгуулах шаардлагатай байгаа бол юуны өмнө холбогдох журам, заавар, зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй танилцах шаардлагатай.

Баталгаажуулалтын тохирлын гэрчилгээ эзэмшигч нь Харилцаа холбооны зохицуулах хорооны “Баталгаажуулалтын гэрчилгээ олгох, хадгалах, хугацаа сунгах, цуцлах журам”-ын дагуу баталгаажуулалтын тохирлын гэрчилгээ сунгуулах хүсэлтээ гэрчилгээний хугацаа дуусахаас 30 буюу түүнээс дээш хоногийн өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргана.

2.   Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх

Та хүснэгтэд буй маягтуудаас өөрт хамааралтайг сонгон авч зааврын дагуу бөглөнө. Шаардлагатай бол бөглөсөн загвар маягтыг харна уу.

Баталгаажуулалтын маягт Баталгаажуулалтын маягтыг бөглөх заавар
1 Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын өргөдлийн маягт Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын өргөдөл /Загвар маягт/
2

Өргөдөл гаргах албан хүсэлтийн маягт /аль нэгийг бөглөх/

А. Аж ахуйн нэгж, байгууллага

Б. Хувь хүн

Өргөдөл гаргах албан хүсэлт /Загвар маягт/

А. Аж ахуйн нэгж, байгууллага

Б. Хувь хүн

3

Үйлдвэрлэгчийн мэдэгдлийн маягт /аль нэгийг бөглөх/

А. Монгол Улсад үйлдвэрлэсэн

Б. Гадаад улсад үйлдвэрлэсэн

Үйлдвэрлэгчийн мэдэгдэл /Загвар маягт/

А. Монгол Улсад үйлдвэрлэсэн

Б. Гадаад улсад үйлдвэрлэсэн

4 Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээний маягт Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ /Загвар маягт/

Бүрдүүлсэн материалаа Харилцаа холбооны зохицуулах хорооны хаягаар ирүүлнэ үү. Хаяг эндээс харна уу.

Баталгаажуулалтын тохирлын гэрчилгээ сунгалтын материалыг бүрдүүлэх явцад утсаар, и-мэйлээр, биеэр ирж уулзаж холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно.

1.   Баталгаажуулалтын тохирлын гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэх

  • Зохицуулах хорооны холбогдох ажлын албад баталгаажуулалтын тохирлын гэрчилгээний хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авсанаас хойш ажлын 10-30 хоногт багтаан хянаж дүгнэж шийдвэрлүүлнэ.
  • Баталгаажуулалтын тохирлын гэрчилгээний хугацаа сунгах эсэх тухай санал дүгнэлт гаргах шаардлагаар нэмэлт нотолгоо, материал шаардлагатай бол тохирлын гэрчилгээ эзэмшигчид мэдэгдэх ба хугацааг сунгалт хийх хугацаанаас хасаж тооцно.
  • Баталгаажуулалтын тохирлын гэрчилгээний хугацаа сунгах шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх (утсаар, мессеж, имэйлээр) ба ажлын 5 хоногт багтаан гэрээг шинэчилэн байгуулна.
  • Зохицуулах хорооны холбогдох албаны баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулсан тохирлын гэрчилгээ болон гэрээг өргөдөл гаргагч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, журам, заавар, нөхцөл шаардлага, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө.

Баталгаажуулалтын тохирлын гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гарсны дараа баталгаажуулалтын үйлчилгээний төлбөр төлсөн баримтыг үндэслэн гэрээ, гэрчилгээг олгоно.

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020.11.02-2020.11.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Мониторингийн 2020 оны 10 дугаар сарын тайлан
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга