Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл сунгалт


Хэрвээ та тусгай зөвшөөрлөө сунгуулахаар ХХЗХ-нд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.      

1. Хууль, журам, нөхцөл шаардлагыг судлах

  • Та харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах шаардлагатай байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй (зохицуулалтын үйлчилгээний хөлс) танилцах шаардлагатай.
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 буюу түүнээс дээш хоногийн өмнө ХХЗХ-нд гаргана.

2. Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх

  • Та хүснэгтэд буй сунгалтын маягтууд-аас өөрт хамааралтайг сонгон авч зааврын дагуу бөглөнө. Шаардлагатай бол бөглөсөн загвар маягтыг харна уу.
  • Хэрэв та радио давтамж ашиглах болон сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хамт эзэмшдэг бол тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг хамтад нь гаргана.

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл сунгалтын өргөдлийн маягт

Бүрдүүлсэн материалаа ХХЗХ-ны хаягаар ирүүлнэ. Хаяг эндээс харна уу

Тусгай зөвшөөрлийн сунгалтын материалыг бүрдүүлэх явцад утсаар, мэйлээр, биеэр ирж уулзаж холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно.

3. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх

  • Зохицуулах хорооны холбогдох албад нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10-30 хоногт багтаан хянаж дүгнэж шийдвэрлүүлнэ.
  • Тусгай зөвшөөрлийг сунгах эсэх тухай санал дүгнэлт гаргах шаардлагаар нэмэлт нотолгоо, материал шаардлагатай эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг газар дээр нь шалгах бол энэ тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр мэдэгдэх ба хугацааг сунгалт хийх хугацаанаас хасаж тооцно.
  • Тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх (утсаар, мессеж, имэйлээр) ба ажлын 5 хоногт багтаан гэрээг шинэчлэн байгуулна.
  • Тусгай зөвшөөрлийн сунгалтын гэрээ, гэрчилгээнд Зохицуулах хорооны дарга гарын үсэг зурж, баталгаажуулна.
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана.
  • Өргөдөл гаргагч нь радио давтамж ашиглан сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх бол Радио давтамж ашиглах болон сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн сунгалтыг хамтад нь олгоно.   Тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй байна.
  • Зохицуулах хорооны холбогдох албаны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулсан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг болон гэрээг өргөдөл гаргагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гарын үсэг зуруулан журам, нөхцөл шаардлага, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө.
  • Тусгай зөвшөөрлийн гэрээг сунгуулахад өмнөх төлбөр, тооцооны үлдэгдэлгүй байна.

Төлбөр

Тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гарсны дараа Зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын төлбөр төлсөн баримтыг үндэслэн гэрээ гэрчилгээг олгоно.

Бусад мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
ХХЗХ-нд 2020 оны 11 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Дуу ба дууны дохио түүний үзүүлэлтүүд
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевизүүдийн дууны гаралтын тогтмол түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 дүээр сараас 11 дүгээр сар хүртэлх дүн мэдээ
Мэндчилгээ
ТУСГАЙ ДУГААРЫН ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2020 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн