Цахим тоглоомын газрын бүртгэлийн гэрчилгээ шинээр авах


Хүсэлт гаргагч

1.    Холбогдох журам, нөхцөл шаардлагатай танилцах

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолоор “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” батлагдсантай холбогдуулан Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж байна.

Холбогдох журам, зохицуулалтын баримт бичигтэй энд дарж танилцана уу.

Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл бүрээр тусгай зөвшөөрлийг олгох, сунгахаар тогтоосон хугацаа

2.    Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Цахим тоглоомын газрын бүртгэлийн гэрчилгээ  авахаар хүсэлт гаргагч нь “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам””-ын дагуу дараах баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ. Үүнд:

  1. Галын аюулгүй байдлын дүгнэлтийг харьяа аймаг/дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчаас авах.
  2. Эрүүл ахуйн, ажлын байрны дүгнэлтийг харьяа аймаг/Эрүүл ахуйн, ажлын байрны дүгнэлтийг харьяа аймгийн болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газараас авна.
  3. Цагдаагийн байгууллагын саналыг хорооны цагдаагаар шалгуулж, НЦГ-ын Нийгмийн хэв журам, хамгаалах асуудал эрхэлсэн газраас авах.

Эдгээр байгууллагуудын дүгнэлт болон саналыг авч Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд бүртгүүлэх бөгөөд бүртгүүлэхдээ дараах баримт, маягтыг бөглөж ирүүлнэ

4. Аж ахуйн нэгж бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар.

5. Бүртгүүлэх өргөдөл.  Загвар татах
6. Бүртгэлийн маягт бөглөх.  Маягт татах
7. Цахим тоглоомын жагсаалт.  Маягт татах

8. Голомт банкны 1165009467 тоот төгрөгийн дансанд тэмдэгтийн хуурамж  20,000₮,  1102626829  тоот төгрөгийн дансанд бүртгэлийн хураамж 80,000 төлсөн баримт.

Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

1.    Заавар, зөвлөгөө авах

Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтэнтэй дараах хаягаар холбогдох, эсвэл биеэр уулзан зөвлөгөө авах боломжтой.

2.    Бүртгэлийн гэрчилгээний хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

3.    Хүсэлтийг шийдвэрлэх

Бүртгэлийн гэрчилгээ олгох шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

ЖИЧ: Хөдөө орон нутагт цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчид мөн дээрх дарааллын дагуу баримт материалыг бүрдүүлж  Аймгийн засаг даргын тамгын газартаа хандана уу.

 

Бусад мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
ХХЗХ-нд 2020 оны 11 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Дуу ба дууны дохио түүний үзүүлэлтүүд
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевизүүдийн дууны гаралтын тогтмол түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 дүээр сараас 11 дүгээр сар хүртэлх дүн мэдээ
Мэндчилгээ
ТУСГАЙ ДУГААРЫН ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2020 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн