Шинэчлэгдсэн: 2015/05/25


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 6 дугаар хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр болов. Тус хуралдаанаар нийтдээ 12 асуудлыг хэлэлцэж, хорооны 8 тогтоол, 1 тэмдэглэл тус тус гарган шийдвэрлэсэн болно.

Тус ээлжит хуралдаанаар “Радио давтамжийн 6-13 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийг зохион байгуулах шаардлага, сувгийн хуваарилалт”, “Сансарын хөдөлгөөнт холбооны үйлчилгээний зохицуулалт”, “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт” зэрэг салбарын зохицуулалтын орчинг боловсронгуй болгох баримт бичгүүдийг хэлэлцэн хорооны хуралдааны тогтоолоор батлан, хэрэгжилтийг зохион байгуулахаар тогтов.

Харилцаа холбооны салбарт үйл ажиллгаа эрхэлж байгаа ААН, компаниудын үйлчилгээний чанарыг сайжруулах, хяналтын механизмыг олон улсын жишигт хүргэх, боловсронгуй болгох зорилгоор “Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний чанарыг хянах журам”-ыг шинэчлэн баталж, мөрдүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Мөн хуралдаанаар Монгол Улсад Үндэсний роуминг (National Roaming) үйлчилгээ нэвтрүүлэх, хэрэгжүүлэх суурь судалгааны явц болон .mn Домэйн нэрийн зохицуулалтын өнөөгийн байдал, Ай-Пи ТВ (IPTV)-ийн үйлчилгээ эрхлэгчдийн танилцуулгыг хэлэлцээд, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өглөө.  

Хорооны хуралдаанаар иргэд, байгууллага, ААН-ээс харилцаа холбооны үйлчилгээ, шуудангийн ашиглалт үйлчилгээ, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон радио давтамжийн тусгай зөвшөөрөл авах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах талаар хүсэлт материал ирүүлснийг албадаас үнэлгээ хийсэн санал, дүгнэлтийг авч хэлэлцээд,  нэр бүхий 8 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох,  2 тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Шуудангийн чиглэлээр үйл ажиллгаа явуулж байгаа ААН, компани байгууллагад тус хорооноос хийсэн хяналт, шалгалтын тайланг авч хэлэлцээд, 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх, 3 хуулийн этгээдийн шуудангийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр тогтоол гарган шийдвэрлэв.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо

2014-07-04

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам журмын төсөлд санал авч байна
"Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам батлагдлаа
Мониторингийн 2020 оны 7 дугаар сарын тайлан
“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 7 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Журмын төсөлд санал авах тухай
МЭНДЧИЛГЭЭ