Тоон контентийн зохицуулалт


2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 06 дугаар тогтоолоор Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилалд өөрчлөлт орсон бөгөөд B ангилалын тусгай зөвшөөрлийг “Контент нийлүүлэх үйлчилгээ эрхлэх”-д олгохоор заасан.

Контент нийлүүлэх үйлчилгээ эрхлэхтэй үүсэх харилцааг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан “Тоон контентийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-аар тодорхойлно.

Контент агрегаторын үйлчилгээ эрхлэгчид:

  • Онлайн  (онлайн болон оффлайн хэлбэрийн аль ч мобайл төрлийн тоон контентийн үйл ажиллагаа явуулах боломжтой этгээд байна)
  • Мобайл (үүрэн холбооны хэрэглэгчийн гар утасны функц, үйлдлийн системд тохируулан бүтээсэн тоон контентийн үйл ажиллагаа явуулах боломжтой этгээд байна)

Түүнчлэн тоон контентийг ашиглан арилжааны зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа вэб сайтыг контент агрегатор гэж үзнэ.

Контентийн үйлчилгээний бизнест оролцогч талуудыг дараах байдлаар тодорхойлно.

Зохицуулалтын нөхцөл шаардлагын дагуу контент агрегаторын үйлчилгээ эрхлэгч нь: 

  • Контент нийлүүлэгчид тавигдах тавих нийтлэг нөхцөл шаардлагаа ялгаварлахгүй, ижил нөхцөл бололцоогоор хангах зарчмыг баримтлан тогтоож, олон нийтэд ил тод байлгана.
  • Хэрэглэгчид хүргэх контент нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хяналт тавих үүрэг хүлээх бөгөөд чанарын шаардлага хангасан контентээр үйлчилнэ.
  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийг гарсан даруйд нь таслан зогсоох техникийн боломж, нөхцлийг хангасан байна.
  • Насанд хүрэгчдэд зориулсан контентоор үйлчлэхдээ хэрэглэгчидэд 18-аас дээш насныханд зориулсныг урьдчилан сануулсан байх ба хэрэглэгчийн хүсэлтээр контентийн үйлчилгээнд тодорхой хязгаартайгаар хандалт хийх боломжийг бүрдүүлсэн байна.
  • Холбоо барих мэдээлэл, хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах төлөөлөгчийн газрын хаяг болон утасны дугаар зэрэг мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгана.
  • Контентийн үйлчилгээний үнийг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдсэн байх ба үйлчилгээ эрхлэгч нь төлбөр тооцооны зарчим, төлбөр тооцоог хэрэглэгч хянах боломжийг олгоно.

Зохицуулах хороонд контентийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгнө.

Контент бүтээж, түгээхэд анхаарах Монгол Улсын холбогдох хуулийн заалтууд

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт