Олон улсын цахилгаан холбооны байгууллагын радио холбооны сектор нь олон улсын радиогийн дүрэм, давтамжийн зохицуулалт, судалгааны баримт бичгүүд, хуралдааны шийдвэрүүд, төлөвлөлт, хамтын ажиллагаа зэрэгт тулгуурлан радио давтамжийн хэрэглээг үр ашигтай, харилцан нөлөөлөлгүй, хамтран ашиглах зорилготой байгуулагдсан нэгж юм.
Радио холбооны секторын - http://www.itu.int/en/ITU-R/Pages/default.aspx Хариуцсан салбарууд:
- Спектр менежмент, судалгаа
- Радио давтамжийн олон улсын хуваарилалт, стандарт, зөвлөмжүүд
- Мастер бүртгэл http://www.itu.int/en/ITU-R/terrestrial/brific/Pages/default.aspx
- Онц байдлын
- Цаг уурын орчны судалгаа
- Сансрын холбоо http://www.itu.int/ITU-R/go/space/en
- Терестриал холбоо (сансрын холбооноос бусад) - http://www.itu.int/en/ITU-R/terrestrial/Pages/default.aspx
- Суурин холбоо
- Өргөн нэвтрүүлэг
- Хөдөлгөөнт холбоо
Эдгээр бүх үйл ажиллагаа радиогийн дүрмийн ном, зөвлөмжүүд, зохицуулалтын бичиг баримтуудаар зохицуулагдана. http://www.itu.int/pub/R-REG
Хөрш орнуудтай радио давтамжийн гэрээ хэлэлцээр хийн радио давтамжийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлж харилцан нөлөөллөөс зайлсхийх үйл ажиллагаа юм.
ОХУ-аас ирсэн хил орчимд байрлалтай телевиз болон радио өргөн нэвтрүүлэг, Харилцааны станц, суурин станцуудын зохицуулалт 2014 оны байдлаар ирсэн зөвшилцлийн бичиг шийдвэрлэсэн 55, Сансрын 11, Тусгай хэрэглээний давтамж дээр бичиг 14 зөвшилцөл хийж шийдвэрлэгджээ.
ОУЦХБ-ын Радио холбооны сектор (ITU-R) нь олон улсын радио давтамжийн спектрийн хуваарилалт, менежментийг суурин холбоо, хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, сансрын холбоо, онц байдлын холбоо, шинжилгээ судалгаа зэрэгт үр ашигтай зохион байгуулах үүргийг гүйцэтгэдэг.
Эдгээр үүргүүдийн хүрээнд олон улсын цахилгаан холбооны байгууллагын радио холбооны сектороос газрын холбооны систем, огторгуйн тойрог зам, газрын станцуудын байрлалын нарийвчилсан бүртгэлийг хийж нэгдсэн өгөгдлийн санд оруулах програм хангамжид суурилсан цогц системийг ажиллуулдаг. (Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл-MIRF)
Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл нь:
Олон Улсын радио давтамжийн мастер бүртгэл нь дараах 2 үндсэн чиглэлээр хийгддэг. Үүнд:
Радиогийн дүрмийн хэлэлцээр 11.15; хавсралт 4-д заасны дагуу газрын станцуудын характеристикуудыг ITU-R ын Tool програмууд ашиглан оруулдаг. Сансрын холбооны системийн мастер бүртгэлийг хиймэл дагуулын, газрын станцын бүртгэл гэж үндсэн 2 төрөлд авч үзнэ.
Монгол Улс үндэснийхээ радио давтамжийн хуваарилалт, радио станцуудын байршил, чадал, цацаргалтын төрөл зэргийг дэлгэрэнгүй бүртгүүлснээр өөрийн оронд үйл ажиллагаа явуулж буй радио станцуудыг олон улсад баталгаажуулж авах, улмаар хөрш зэргэлдээ орнуудтай радио давтамжийн зохицуулалтын хэлэлцээрт хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Холбогдох материалууд татаж үзэх
ОУЦХБ-ын бүсчлэлийн дагуу Монгол Улс нь Region 1 буюу европын улсуудтай 1 дүгээр бүсэд хамрагддаг.
Радио давтамжийн мастер бүртгэл нь улс орнуудын давтамжийн хэрэглээг мэдээлэх, түгээх үүрэгтэй бөгөөд хөрш орнууд хилийн бүсийн радио давтамжийн хэрэглээг төлөвлөх, оновчтой хуваарилах, харилцан нөлөөлөлгүй ашиглах боломжийг хангадаг.
ОУЦХБ –д Бүртгэл хийгдсэн суурин станцуудын мэдээлэл:
Энэхүү бүртгэлийн мэдээлэл нь радиогийн дүрмийн дагуу бүх үйл ажиллагаа явагдана.
Зохицуулалтын бичиг баримтууд http://www.itu.int/pub/R-REG
Радио давтамжийн бүртгэлийн мэдээлэл BRIFIC http://www.itu.int/en/ITU-R/terrestrial/brific/Pages/default.aspx
BRIFIC мэдээллийн бүртгэлийн ерөнхий зааварчилгаа http://www.itu.int/en/ITU-R/terrestrial/brific/BRIFIC/Preface/PREFACE_EN.pdf
Дэлгэрэнгүй зааварчилгаа http://www.itu.int/en/ITU-R/terrestrial/tpr/Pages/Notification.aspx
Эдгээр мэдээлэл DVD хэлбэрээр түгээгддэг.