Шинэчлэгдсэн: 2021/04/08


Веб сайтын үйлчилгээ эрхлэгчид бүртгэлийн гэрчилгээ шинээр авах


Хүсэлт гаргагч

1.    Холбогдох журам, нөхцөл шаардлагатай танилцах

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн хурлын 40-р тогтоолоор батлагдсан “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” батлагдсантай холбогдуулан мэдээ мэдээллийн веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж байна.

Холбогдох журам, зохицуулалтын баримт бичигтэй энд дарж танилцана уу.

2.    Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Тус хороонд доорх веб сайтын үйлчилгээ эрхлэгч нь дараах байдлаар бүртгүүлнэ. Үүнд:

  1. Цаасан хэлбэрээр                                         Маягт татах
  2. Цахим хаягаар илгээх                                   Маягт татах       
  3. www.happywebs.mn веб сайтыг ашиглан бүртгүүлэх.

Хэрэв веб сайтын үйлчилгээ эрхлэгч нь бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлтэй бол  “бүртгэлийн гэрчилгээ хүссэн өргөдөл”-г бөглөн Бүртгэлийн хураамж 80,000₮  ХХЗХ-ны Голомт банкны 1102626829 тоот  дансанд,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 30.4-д заасан 20,000 төгрөгийг Зохицуулах хорооны Голомт банкны  1165009467 тоот дансанд тушаана

3.    Заавар, зөвлөгөө авах

Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтэнтэй дараах хаягаар холбогдох, эсвэл биеэр уулзан зөвлөгөө авах боломжтой. (Метро бизнес төв А-блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033, Утас:304258)

4.    Бүртгэлийн гэрчилгээний хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч цаасан хэлбэрээр бүртгүүлэхээр бол өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

Хүсэлт гаргагч цахим хэлбэрээр бүртгүүлэхээр бол өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ info@crc.gov.mn хаягаар ирүүлж болно.

5.    Хүсэлтийг шийдвэрлэх

Бүртгэлийн гэрчилгээ олгох шийдвэр гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

Бусад мэдээлэл

Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД