Цахим тоглоомын газрын бүртгэлийн гэрчилгээ сунгалт


Хэрвээ та цахим тоглоомын газрын бүртгэлийн гэрчилгээгээ сунгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу

1.    Холбогдох журам, нөхцөл шаардлагатай танилцах

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолоор “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” батлагдсантай холбогдуулан Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж байна.

Холбогдох журам, зохицуулалтын баримт бичигтэй энд дарж танилцана уу.

Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл бүрээр тусгай зөвшөөрлийг олгох, сунгахаар тогтоосон хугацаа

2.    Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Цахим тоглоомын газрын бүртгэлийн гэрчилгээний сунгуулах хүсэлт гаргагч нь “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам””-ын дагуу дараах баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ. Үүнд:

  1. Галын аюулгүй байдлын дүгнэлтыг харьяа аймаг/дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчаас галын аюулгүй байдлын дүгнэлт авах.
  2. Эрүүл ахуйн, ажлын байрны дүгнэлтыг харьяа аймаг/дүүргийн Мэргэжлийн хяналтын хүүхдийн эрүүл ахуйн улсын байцаагчаас эрүүл ахуй, ажлын байрны дүгнэлт авах.
  3. Цагдаагийн байгууллагын саналыг хорооны цагдаагаар шалгуулж, НЦГ-ын Нийгмийн хэв журам, хамгаалах асуудал эрхэлсэн газраас авах.

Эдгээр байгууллагуудын дүгнэлт болон саналыг авч Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх бөгөөд бүртгүүлэхдээ дараах баримт, маягтыг бөглөж ирүүлнэ.

1. Сунгуулах өргөдөл  Маягт татах
2. Сунгалтын маягт бөглөх  Маягт татах

3. Голомт банкны 1165009467 тоот төгрөгийн дансанд тэмдэгтийн хуурамж  20,000₮,  1102626829  тоот төгрөгийн дансанд бүртгэлийн хураамж 80,000₮ төлсөн баримт

Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

3.    Заавар, зөвлөгөө авах

Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтэнтэй дараах хаягаар холбогдох, эсвэл биеэр уулзан зөвлөгөө авах боломжтой. (Метро бизнес төв, А блок, 5 давхарт, 304258, info@crc.gov.mn)

4.    Сунгалтын хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

5.    Хүсэлтийг шийдвэрлэх

Бүртгэлийн гэрчилгээ олгох шийдвэр гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020.11.02-2020.11.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Мониторингийн 2020 оны 10 дугаар сарын тайлан
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга