Шинэчлэгдсэн: 2015/04/08


Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн баримт бичгүүд


Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар (хуучнаар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо,технологийн газар)-ын даргын  2011 оны 03 сарын 22 өдрийн 58 дугаар тушаалаар “Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл” мөн тус газрын даргын 2011 оны 05 сарын 12 өдрийн 83 дугаар тушаалаар “Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах чиглэл” тус тус батлагдсан байна.

Эдгээр баримт бичиг нь Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэлийг тодорхойлох, “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” –ийн 5.5.2 дах заалтыг үндэслэн Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах үндсэн чиглэлийг тус тус тодорхойлсон.

“Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах чиглэл”

“Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл”

Бусад мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
ХХЗХ-нд 2020 оны 11 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Дуу ба дууны дохио түүний үзүүлэлтүүд
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевизүүдийн дууны гаралтын тогтмол түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 дүээр сараас 11 дүгээр сар хүртэлх дүн мэдээ
Мэндчилгээ
ТУСГАЙ ДУГААРЫН ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2020 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн