Тусгай дугаар шинээр авах


Хүсэлт гаргагч

1.    Холбогдох журам, нөхцөл шаардлагатай танилцах

Хэрэв та тусгай дугаар ашиглан мэдээлэл, лавлах үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол холбогдох хууль, журам, зохицуулалтын чиглэл, нөхцөл шаардлага, төлбөр зэрэгтэй танилцах шаардлагатай.

Холбогдох журам, зохицуулалтын баримт бичигтэй энд дарж танилцана уу.

Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл бүрээр тусгай зөвшөөрлийг олгох, сунгахаар тогтоосон хугацаа

2.    Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Тусгай дугаар авахаар хүсэлт гаргагч нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдох журам”-ын дагуу өргөдлийн маягтыг бөглөн, уг маягтанд заасан холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ.  

Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

Мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаар шинээр авах маягтыг эндээс авна уу.

3.    Заавар, зөвлөгөө авах

Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтэнтэй дараах хаягаар холбогдох, эсвэл биеэр уулзан зөвлөгөө авах боломжтой.

4.    Тусгай дугаарын хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

5.    Хүсэлтийг шийдвэрлэх

Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдох журам”-ын 4.6-д заасны дагуу тусгай дугаар олгох эсэх асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн хариу мэдэгдэнэ.

Тусгай дугаар олгох шийдвэр гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

Хэрэв тусгай дугаарын хүсэлтэд олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд холбогдох үндэслэл бүхий хариу тайлбарыг албан бичгээр хүргүүлнэ.

6.    Гэрээ байгуулах, төлбөр төлөх

Та тусгай дугаар олгох тухай шийдвэр хүлээн авсан бол журамд заасан хугацаанд ХХЗХ-ны дугаарлалт хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барьж, тусгай дугаар ашиглах гэрээг байгуулж, дугаарын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлнө.

Тусгай дугаар шинээр авах, хугацааг сунгуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42.4-т заасны дагуу тэмдэгтийн хураамж төлнө.

Тусгай дугаар ашиглах гэрээг талууд харилцан зөвшилцөж, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулан, төлбөр төлснөөр танд тусгай дугаарын бүртгэлийн гэрчилгээг олгох болно.

Тусгай дугаар эзэмшигч

Та гэрээ байгуулсан өдрөөс тусгай дугаар эзэмшигч болж байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд гэрээ болон тусгай дугаарын нөхцөл шаардлага, стандартыг хангаж, ХХЗХ-ны тогтоол шийдвэр, бусад холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Мөн тусгай дугаар эзэмшигч нь тусгай дугаар авснаас хойш 3 сарын дотор үйл ажиллагаагаа эхлэх ёстой ба эхлээгүй бол “Цахилгаан холбооны дугаар олгох журам”-ын 8.2.9-д заасны дагуу тусгай дугаар эзэмших эрхийг хүчингүй болгохыг анхаарна уу.

  1. Тусгай дугаар шинээр хүсэх маягт
  2. Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдох журам
  3. Дугаарын төлбөр

Бусад мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
ХХЗХ-нд 2020 оны 11 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Дуу ба дууны дохио түүний үзүүлэлтүүд
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевизүүдийн дууны гаралтын тогтмол түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 дүээр сараас 11 дүгээр сар хүртэлх дүн мэдээ
Мэндчилгээ
ТУСГАЙ ДУГААРЫН ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2020 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн