Радио давтамж зохицуулалт, хяналтын газар


Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • Радио долгионы талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, хэрэгжилтэд нь дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;
  • Радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
  • Улс орны зайлшгүй хэрэгцээ болон техник, технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхэд шаардагдах радио давтамжийн зурвасын судалгаа хийх, нөөцийг бүрдүүлэх;
  • Монгол Улсад радио долгионы хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;
  • Монгол Улсад бүртгэлтэй радио давтамж, радио давтамжийн зурвасыг олон улсын цахилгаан холбооны байгууллагад бүртгүүлэх;
  • Тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах;
  • Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлалыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
  • Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг болон тохирлын гэрчилгээ олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын журам, холбогдох баримт бичгийн төсөл боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх; 
  • Радио давтамж хуваарилалтын нэгдсэн бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бий болгож баяжуулах;
  • Радио төхөөрөмж, радио давтамжийн ашиглалтын эрэлт хэрэгцээг судалж, үнийн судалгаа хийх, радио сигналын тархалт, цахилгаан соронзон зохицолдоо, түүнийг тооцоолох аргачлалыг боловсруулж, судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах;
  • Радио давтамжийн зурвасыг Үндэсний радио давтамжийн хуваарийн хүснэгтийн дагуу хуваарилах, зохицуулах;
  • Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах, сорилт туршилт хийж, тайлан, дүгнэлт гаргах;
  • Хил орчмын бүс нутагт радио давтамжийн зохицуулалт хийх;
  • Радио төхөөрөмжийн сигналын хамрах хүрээ, байршлын төлөв байдлыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх, техникийн болон ашиглалтын стандарт, нормд заасан  шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах;
  • Олон улсын байгууллагаас зохион байгуулж буй радио долгионы хяналт тавих үйл ажиллагаанд оролцох;
  • Радио давтамж ашиглагчдын эрх ашгийг хамгаалах, хууль бус радио давтамжийн хэрэглээг илрүүлж холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх;
  • Импортын харилцаа холбооны тоног төхөөрөмж нь олон улсын болон үндэсний стандартад нийцэж буй эсэхэд хэмжилт, шалгалт хийх;
  • Хэрэглэгчийн хүсэлт, гомдлын дагуу радио давтамж, цахилгаан соронзон орны хэмжилт хийх, дүгнэлт гаргах.

Бусад мэдээлэл

Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД