Шинэчлэгдсэн: 2021/12/02


Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа


 

Олон улсын  захидал бичлэгийн 2022 оны уралдаан    зарлагдлаа

Дэлхийн шуудан холбооноос /ДШХ/ жил бүр зохион байгууллагддаг олон улсын захидал бичлэгийн уралдаан 2022 онд “Дэлхийн уур амьсгалын хямралын эсрэг залуу үеийн дуу хоолой” cэдвийн хүрээнд зохиогдох гэж байна.  

 

Энэхүү уралдаан нь 1971 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс өсвөр насны хүүхдүүд оролцдог. Уралдааны гол зорилго нь  бичиг үсэг, боловсролыг дээшлүүлэх, тэдэнд шуудангийн үйл ажиллагааг сурталчилах юм.

Дэлхийн шуудан холбооноос 2022 оны захидал бичлэгийн уралдааны үндсэн агуулгыг “Нэр нөлөө бүхий эрхэм, манлайлагч нэгэнд хандан Дэлхийн уур амьсгалын хямралын эсрэг яагаад, ямар арга хэмжээ авах хэрэгтэйг  тайлбарласан” байдлаар бичэхийг зөвлөжээ.

ДШХ захидал бичлэгийн уралдаанаараа дамжуулан дэлхийн уур амьсгалын эсрэг залуу үеийн дуу хоолой, үзэл бодлыг  ил гаргаж, тэдэнд дэлхийн болон өөрсдийн орны удирдагчдыг  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг уриалах  боломжийг олгож байна. 

Уралдааны ялагчийг жил бүрийн 10 дугаар сарын 09-ний өдөр буюу Дэлхийн шуудангийн өдрөөр шалгаруулдаг бөгөөд 2022 оны  Дэлхийн шуудангийн өдрийг “Эх Дэлхийн Шуудан” уриатайгаар тэмдэглэж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэхэд шуудангийн салбарын гүйцэтгэх үүргийг онцлон харуулахаар зорьжээ.

 

 

 

Бусад мэдээлэл

Э.ЭНХТУЯА: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбоо шинэ удирдлагаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
ХХЗХ, ЦЕГ ХАМТРАН “ЦАХИМ СОЁЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭ
“Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт мониториг хийх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Хамтын ажиллагаа-2021
Шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо