Шинэчлэгдсэн: 2021/11/23


Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа


Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшил тэр дундаа Монгол Улсад Зохицуулах байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэн Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга асан Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг Харилцаа холбооны зохицуулах хорооны "ХҮНДЭТ ДЭВТЭР"-т бичиж алдаршууллаа.

 

Б.Болдбаатар нь салбарын үндсэн үйлчилгээний зохицуулалтын орчинг олон улсын жишигт хүргэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, холбооны төдийгүй телевизийн үйлчилгээ, интернэтийн үйлчилгээ, шуудангийн үйлчилгээний шинэ жишгийг тогтоож өдөр тутмын амьдралд хэвшил  болгосон. ХХЗХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг нээлттэй, ил тод шуурхай хариуцлагатай байх зарчмаар зохион байгуулж, дотоодод болон салбарт мөрдөгдөх дүрэм, журам , бодлого зохицуулалтын бичиг баримтыг салбарын хүрээнд хэлэлцүүлдэг жишиг бий болгон, нээлттэй сайт, салбарын мэдээ сэтгүүлийг тогтмол гаргаж эхлүүлсэн. ХХЗХ өөрийн байр, бие даасан санхүүгийн бодлого төлөвлөлттэй болж, боловсон хүчний чадавх дээшлүүлэх зэрэг хөтөлбөртэй болоход чухал үүрэг гүйцэтгэсэн.

 

Б.Балгансүрэн нь ХХЗХ-ны дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраар батлуулж, зохицуулалтын суурь орчин бүрдүүлсэн. ХХЗХ нь Олон Улсын шаардлага хангасан төхөөрөмжүүдэд тохирлын гэрчилгээ олгох, гэрчилгээжүүлэх баталгаажуулах ажлыг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дэлгэрэнгүй мэдээлэл, статистик мэдээлэл болон байгууллагын гадаад дотоод үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн үйл ажиллагааны процесс нь нийтэд ил тод , хүнд сурталгүй хүрч, хорооны үйл ажиллагааг хариуцлагажуулсан. Шуудангийн салбарын upost.mn, оюуны өмч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх black-list.mn, цахим орчин дахь зүй зохисгүй агуулга, хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлын талаарх happywebs.mn зэрэг мэдээ мэдээллийн нэгдсэн портал системүүдийн ажлыг эхлүүлэн, мэдээллийн аюулгүй байдал, цахим гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр төрийн чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлсэн. Монгол Улсын телевизийн тоон технологийн шилжилтийг оновчтой зохион байгуулсны үндсэнд Монгол Улсад 4G/LTE технологийн радио давтамжийн зохицуулалт хийгдэж, зах зээлд үйлчилгээ эрхлэгчид богино хугацаанд нэвтрэх, радио давтамжийн төлбөрийн хэмжээг олон улсын жишгээс бага тогтоож, нийт хэрэглэгчдийн тоон шилжилт, технологийн үйлчилгээг өрх бүрд хүргэсэн зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

Бусад мэдээлэл

Э.ЭНХТУЯА: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбоо шинэ удирдлагаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
ХХЗХ, ЦЕГ ХАМТРАН “ЦАХИМ СОЁЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭ
“Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт мониториг хийх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Хамтын ажиллагаа-2021
Шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо