Шинэчлэгдсэн: 2021/10/21


"ЦАХИМ ОРЧНЫГ ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮУ" ИЛТГЭХ УР ЧАДВАР, МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН


Өсвөр үеийнхний цахим орчны зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн сүлжээний олон талт асуудлыг судалж, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэн үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, багаар хамтран ажиллах, харилцааны чадваруудыг хөгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 9-12 ангийн сурагчидын дунд цахим мэтгэлцээнийг зохион байгуулах гэж байна.

Мэтгэлцээнээр хичээллэж, суралцдаг ахлах ангийн сурагчид энэхүү цахим мэтгэлцээний тэмцээнд оролцох боломжтой бөгөөд тэмцээний зохион байгуулах багаас өндөр зохион байгуулалттайгаар ажиллах болно. Та бүхэн тэмцээний удирдамж, дүрэмтэй сайтар танилцаарай

ХУГАЦАА:

Бүртгэл, материал хүлээж авах: 2021 оны 10 сарын 25-наас 11 сарын 05

1-р шат: Илтгэл сонгон шалгаруулах 2021 оны 11 сарын 08-12

2-р шат: Цахим мэтгэлцээн  2021 оны 11 сарын 26-28

ХАМРАХ ХҮРЭЭ:

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид (9-12 анги)

МЭТГЭЛЦЭЭНИЙ БАГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА :

  1. Мэтгэлцээнд оролцогч баг нь 3 гишүүнтэй байна.
  2. Тэмцээнд оролцох баг нь Карл Попперийн мэтгэлцээний цахимаар мэтгэлцэх түр дүрэмтэй танилцаж, зөвшөөрсөн байна.
  3. Мэтгэлцээнд оролцогч баг нь цахимаар мэтгэлцэхэд шаардлагатай хувийн зохион байгуулалтаа хангаж, техник хэрэгслээ бэлтгэсэн байна.

ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ:

1-р байр /1/ - 1,000,000  төгрөг, өргөмжлөл

2-р байр /1/ -800,000  төгрөг, өргөмжлөл

3-р байр /2/ - 600,000  төгрөг, өргөмжлөл

Шагналт байр /12/-300,000  төгрөг, өргөмжлөл

Шилдэг мэтгэлцэгч /1/-100,000  төгрөг, өргөмжлөл

Шилдэг асуулт /1/ - 100,000  төгрөг, өргөмжлөл

 

1-р шат : Илтгэх ур чадварын шалгаруулалт

Тэмцээнд бүртгүүлсэн багийн нэг гишүүн өгөгдсөн илтгэлийн сэдвүүдээс нэгийг сонгон илтгэл бэлтгэж, видео бичлэг хэлбэрээр  тэмцээний зохион байгуулагчдад хүргүүлнэ. Зохион байгуулагчид, ирүүлсэн илтгэлүүдээс шилдэг 32 илтгэлийг шалгаруулан 2-р шатанд оролцох эрх олгоно.

Илтгэлийн сэдэв:

  1. Цахим орчны зохистой хэрэглээ гэж юу вэ?
  2. Цахим орчныг ухаалгаар ашиглах нь
  3. Цахим орчинд эрсдэлээс өөрийгөө хамгаалах нь
  4. Цахим орчин дахь хувийн мэдээлэл

Илтгэлийн видеонд тавигдах шаардлага:

  • 3-4 минутын хугацаатай
  • Видеоны дүрс нягтрал хамгийн багадаа 720p HD байх
  • Дуу, дүрс тод, ойлгомжтой байх
  • Засвар, монтаж хийгдээгүй байх
  • Сонгосон сэдвийн агуулгыг илэрхийлсэн байх.
     

2-р шат : Цахим мэтгэлцээний тэмцээн

Шалгарсан шилдэг илтгэгчидийн 32 баг хоёрдугаар шатны мэтгэлцээний тэмцээнд оролцох бөгөөд мэтгэлцээний тэмцээнд хасагдах журмаар мэтгэлцэнэ.

Мэтгэлцээний шийдэл:

  1. Цахим орчин дахь хэт их мэдээлэл нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байна.
  2. Олон нийтийн сүлжээ нь нийгэмд эерэг нөлөөтэй.
  3. Сургуулийн орчинд интернет ашиглах нь буруу.
  4. Олон нийтийн сүлжээнд төрийн хяналт хэрэггүй.
  5. Нийгмийн сүлжээ хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй.
  6. Цахим тоглоом нь нэг төрлийн спорт /E-Sport/ тул хязгаарлалт, зохицуулалт шаардлагагүй.
  7. Хүүхдийн цахим хэрэглээнд  эцэг эхийн хяналт хэрэгтэй.

     

Доорх холбоосоор тэмцээндээ бүртгүүлээрэй.

Энд дарж бүртгүүлнэ үү

Карл попперын мэтгэлцээний цахимаар мэтгэлцэх түр дүрэмтэй танилцана уу.  (Татах)

  

Бусад мэдээлэл

ХОББИ СУРГУУЛИЙН “ШОНХОРУУД” БАГ АВАРГААР ШАЛГАРЛАА
Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа