Шинэчлэгдсэн: 2015/11/30


Улс хоорондын шуудангийн илгээмжийн стандарт технологийн мөрдөлтөд хийсэн хамтарсан шалгалтын тайлан


Улс хоорондын шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, тогтоол шийдвэрийн биелэлтийн байдалд шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэрлэвэл зохих асуудлыг Гаалийн Ерөнхий Газрын Мэргэжлийн зөвлөл болон Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, арга хэмжээ авах зорилгоор 2013 оны 02 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд ажлын 5 хоногт шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу явууллаа.

Шалгалтын дүн

1. Буянт-Ухаа DHL ХХК-ний улс хоорондын агаарын шуудангийн терминаль дээр шуудангийн технологи ажиллагааны мөрдөлтийг шалгахад дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ. Үүнд:

  • Шуудангийн “Шуудангийн хэрэглэгдэхүүн. 2-р хэсэг.  Шуудангийн маягт” MNS 5380-2 : 2004, “Дотоод шуудангийн үйлчилгээ. 1-р хэсэг. Илгээмжийн хаяг” MNS 5381-1: 2004, “Улс хоорондын шуудангийн үйлчилгээ. 3-р хэсэг. Илгээлт”  MNS 5382-3 : 2004 стандартуудын мөрдөлт хангалтгүй.
  • Шуудангийн илгээлтийн үнэ тарифжуулсан хураамжийн  бичилт тодорхойгүй байгааг  ХХЗХ-ноос тогтоосон үнийн хязгаарыг мөрдөхгүй байна гэж үзлээ.
  • Дээр дурьдсан стандартуудыг мөрдөхгүй байгаагаас Дэлхийн гаалийн байгууллагын Киотогийн конвенцийн тусгай хавсралт J2-г хэрэгжүүлэх боломжгүй
  • Гаалийн байгууллага дээр саатуулагдсан илгээлтийг хурдан шуурхай хаягт эзэнд нь олгох талаар шуудангаар үйлчилгээ эрхлэгч нар санаачлагагүй ажиллаж байгаагаас гардуулалтын хяналтын хугацаа хэтрэх зөрчил гарч байна. Энэ талаар мэдээ мэдээлэл дутмаг байгаа нь харагдлаа.

2. Монгол шуудан ТӨХК-ийн улс хоорондын шуудангийн үйл ажиллагаанд дараах зөрчил гарч байна. Үүнд:

  • Дэлхийн гаалийн байгууллагын Киотогийн конвенцийн тусгай хавсралт J2-н дагуу улс хоорондын шуудангийн илгээмж нь шуудангийн гадуур дагавар CN38 –аар гаалийн хяналтаар орох ёстой боловч ачааны манифест бичиж байна.
  • ХХЗХ-ноос хянаснаар батлагдсан үйлчилгээний үнэ тарифийг мөрдөж байгаа ч улс хоорондын шуудангийн илгээжмийн гаалийн мэдүүлэг CN22, CN23 маягтын бичилтийг хэрэглэгчдээр гүйцэд бичүүлдэггүй.
  • Гаалийн хяналтын талбайн үйл ажиллагаа нь холбогдох журмын дагуу явагдахад байр талбай хангалтгүйгээс шуудангийн илгээмжийн хадгалалт хамгаалалт стандарт шаардлагад нийцэхгүй байгаа

Санал. Цаашид авах арга хэмжээ

Өнөөдрийн технологийн хөгжил нь шуудангийн үйлчилгээг шинэ шатанд хүргэж онлайн худалдаа эрхлэх, захиалгаар барааг нийлүүлэх боломжтой болсноор улс хоорондын шуудангийн үйлчилгээний чанар, хяналтын хугацаанд өндөр шаардлага тавигдаж байна. Энэ шаардлагаар өөрчлөгдөж байгаа шуудангийн технологи ажиллагаатай уялдуулан дараах арга хэмжээ авч хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

  1. ГЕГ-ын даргын 2008 оны 619 тушаалаар батлагдсан “Гаалийн хяналтын бүсийн журам”-д Дэлхийн гаалийн байгууллагын Киотогийн конвенцийн тусгай хавсралт J2-т нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах санал. 
  2. Хил дээрхи хяналтыг шуудангийн технологи ажиллагааны стандартаар заасан дагавар, бичиг баримтын дагуу хийх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор үйлчилгээ эрхлэгч нарт цахим бүрдүүлэлт хийх аргачлал, шуудангийн технологи ажиллагаа,  стандартын талаар давтан сургалтыг хамтран зохион байгуулах
  3. Удаа дараа зөрчил гаргасан нэр бүхий үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийг гарсан зөрчлийг арилгах хүртэл хугацаатай үүрэг өгч түдгэлзүүлэх
  4. Цахим мэдээлэл солилцоог дэмжих, гаалийн болон тээврийн ялангуяа агаарын тээврийн аюулгүй байдлын мэдээллийн сүлжээтэй холбогдож глобаль электрон мэдээлэл солилцоог хөгжүүлэх чиглэлээр:
    • Онлайн бүрдүүлэлтийг хэрэгжүүлж эхлэхэд Дэлхийн гаалийн байгууллага болон Олон Улсын Агаарын Тээврийн Байгууллага, Олон Улсын Иргэний Агаарын Холбоотой хамтран стандартыг нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, сүлжээ өргөтгөхөд ХХЗХ-ны зүгээс мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах
  5. Монгол улсын хилээр нэвтрэх шуудангийн илгээмжинд  тавигдах шаардлага, татварын хэмжээг ил тод, ойлгомжтой болгож сурталчлах
  6. Өнөөдрийн байдлаар мөрдөж байгаа МУ-ын сайд ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 30/20 дугаар тушаалаар батлагдсан “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-аар нэг илгээмжинд  агуулагдаж байгаа эд зүйлсийн үнэлгээ өөр өөр байгаагаас гаалийн болон НӨТ-ийн татвар ялгавартайгаар тогтоож байгаа өөрчлөх

 

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна