Шинэчлэгдсэн: 2021/07/28


САНАЛ АВАХ ТУХАЙ


эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:58 2021/07/23

 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр

           Харилцаа холбооны зохицуулах хорооноос Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Харилцаа холбооны зохицуулах хорооноос хуульд заасан дүрэм, журам, нөхцөл шаардлагуудыг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэгт заасан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам”-ын төсөлд санал авах ажиллагааг эхлүүлж байна.

           Журмын төслийг “Захиргааны ерөнхий хууль”-ийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу санал авахаар тус хорооны цахим хуудасны 'Хэлэлцүүлэг зохион байгуулж байна’ хэсгийн https://crc.gov.mn/k/2W1  линкд байршуулсан тул та бүхэн журмын төсөлтэй танилцаж саналаа Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газарт хаяглан ирүүлэх эсвэл zolboo@crc.gov.mn хаягаар 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

           Журмын төсөлд өгөх саналыг хууль эрх зүйн холбогдох үндэслэл, тайлбартай ирүүлэх нь талуудын ойлголтыг нэгтгэх, саналыг илүү тодорхой болгох ач холбогдолтой тул саналаа доорх маягтын дагуу ирүүлэхийг зөвлөж байна.

Бусад мэдээлэл

Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын баярын хурал боллоо.
Тусгай дугаарын эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтийн байдал
Тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл /2021.09.01-ний байдлаар/
ВЕБСАЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.08.02-2021.09.01 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбооны 27 дугаар Их хурал анх удаа цахимаар амжилттай болж өндөрлөлөө
ТООН КОНТЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ1
Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээ, бүртгэлийн журам (нэмэлт өөрчлөлтийн төсөл)
ХХЗХ - Радиогийн үйлчилгээний зах зээлийн хүртээмж, үйлчилгээний нөхцөл байдал
Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт