Шинэчлэгдсэн: 2021/07/19


1921 оны 07 сарын 19-ний энэ өдөр орчин цагийн Харилцаа холбооны салбарын анхны байгууллага “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулагджээ


Богд Жавзандамба хутагт /Агваанлувсан 1870-1924/ -ын олноо өргөгдсөний Арваннэгдүгээр оны 06 дугаар сарын 15, одоогийн буюу европын 07 дугаар сарын 19-ний өдрийн Ардын засгийн газрын 6 дугаар хурлын тогтоолоор орчин цагийн харилцаа холбооны анхны байгууллага “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог Дотоод яамны харьяа байгуулсан байна.

 

Зураг. 1 1921 оны 7 сарын 19 ны Ардын засгийн Газрын 6 –р хурлын материалын хуулбараас ….

Олноо өргөгдсний Арван нэгдүгээр оны зургаан сарын арван таван европын долон сарын арван есний өдөр.

Сайд нар хуралдан зөвлөлдөж тогтоосон нь.....

Хоёрдугаар зүйл Шуудан бичиг цахилгаан мэдээний хороог байгуулахыг хэлэлцээд байгуулахаар тогтсон тул гүн Цэдэвсүрэнг ерөнхийлөн шийтгэх түшмэлд Маслаковыг туслах түшмэлд тус тус тохоон тавьж мөн хороог Дотоод яам захирах ба албан хаагчдыг Ерөнхий сайд өөрөө зохьсыг үзэж хянан тогтоож батлан суулгаваас зохимой....... хэмээжээ.

 

Зураг. 2 Шуудан бичиг цахилгаан мэдээний ерөнхий хорооны
анхны Ерөнхийлөн шийтгэх түшмэл гүн Цэдэвсүрэн

 

Зураг.3.Одоогийн төв шуудангийн хэсэг буюу холбооны байр

 

 

Бусад мэдээлэл

Цахим худалдаа хийхэд анхаарах зөвлөгөө
Ази, Номхон далайн бүс нутгийн шуудангийн салбарыг тахал өвчнөөс ангижрахад туслах ДШХ-ны шинэ санаачилга
САНАЛ АВАХ ТУХАЙ
1921 оны 07 сарын 19-ний энэ өдөр орчин цагийн Харилцаа холбооны салбарын анхны байгууллага “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулагджээ
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2021 оны эхний хагас жилийн тайлан
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээнд ашиглагдах радио давтамжийн хуваарилалт ба зохицуулалт
Шуудангийн нэгдсэн кодын танилцуулга
Телевизийн хөтөлбөр, зар сурталчилгааны журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих талаар зөвлөмж
Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан тайлан
РДӨНХТ-ийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн хэмжилт, хяналт, шалгалтын товч мэдээлэл