Шинэчлэгдсэн: 2021/08/09


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл


   

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2021 оны ээлжит 7 дугаар хуралдааны

мэдээлэл

 

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 7 дугаар хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр болов.  

 

Тус хуралдаанаар тусгай зөвшөөрлийн тухай (Тусгай зөвшөөрөл олгох тухай, өөрчлөлт оруулах тухай, тусгай зөвшөөрөл сэргээх тухай”); Бусад асуудал (Харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэн, хуулийн этгээдэд зориулан хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, журам, нөхцөл, шаардлага зэрэг захиргааны хэм хэмжээний актуудыг агуулсан Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийг шинэчлэн гаргах тухай) зэрэг 5 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 3 тогтоол, хуралдааны 2 тэмдэглэлийг батлан шийдвэрлэв.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 7 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 3 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 46 тоот тогтоолын хавсралтаар 8 хуулийн этгээдэд 8 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.3 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 47 дүгээр тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн 3 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсгийг тус тус үндэслэн 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрлийг сэргээсэн болно.

 

Бусад асуудлын хүрээнд, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэн, хуулийн этгээдэд зориулан хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, журам, нөхцөл, шаардлага зэрэг захиргааны хэм хэмжээний актуудыг агуулсан Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийг шинэчлэн гаргах тухай танилцуулгыг авч хэлэлцэв. Энэхүү асуудлаар хорооны хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 16 дугаар Хуралдааны тэмдэглэлийг гаргахаар тогтов. Тэмдэглэлд, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлын хүрээнд тус хорооны дарга Г.Чинзориг, нэр бүхий гишүүдээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ХХЗХ-ноос ажлын хэсэг байгуулж, салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийг шинэчлэн боловсруулахтай холбоотой дараах арга хэмжээг зохион байгуулах, авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тогтов. Үүнд: Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийн агуулга, оруулах хууль тогтоомж, бодлогын чиглэл, баримт бичиг, зохицуулалтын журам, нөхцөл, шаардлага, захиргааны хэм хэмжээний актуудын жагсаалт, холбогдох төслийг бэлтгэж, эх бэлтгэлийн ажлыг яаралтай эхлүүлэх; Ажлын хэсгээс эмхэтгэлийн ажлын явцыг тухай бүр Хорооны гишүүн Б.Балгансүрэн, Э.Энхтуяа нарт тайлагнан ажиллаж, хянан тохиолдуулах, редакц   хяналтыг хийлгэх, баталгаажуулах; Эмхэтгэлийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө хэвлэлтэд оруулж, бэлтгэн гаргах зэрэг ажил зохион байгуулахыг Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/, Хуулийн хэлтэс /Т.Ууганбат/, бүх газрын дарга нарт тус тус үүрэг болгохоор тогтов.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 7 дугаар хуралдааны үеэр хорооны нэр бүхий гишүүдээс дараагийн ээлжит хуралдаанд хэлэлцүүлэх асуудлаар гаргасан зарчимын саналыг авч  хэлэлцээд, тус хуралдааны “Хорооны хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийг хэрэгжүүлэх тухай” 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тэмдэглэлээр хорооны 2020 оны 83 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “ХХЗХ-ны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний гүйцэтгэл (2021 оны эхний хагас жилийн эцэс)-ийн тайлан; “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, тогтоомжийн дагуу байгууллагын хэмжээнд иргэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч оператор компаниуд, ААН, хуулийн этгээд, ТББ-аас ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн 2021 оны эхний хагас жилийн тайланг Хорооны 2021 оны ээлжит 8 дугаар хуралдаанд хэлэлцүүлэхийг Дэд дарга /Д.Сэрээдорж/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/, Хуулийн хэлтсийн дарга /Т.Ууганбат/, Дотоод хяналт, аудитын алба  /Ц.Баярбаатар/-нд тус тус даалгав.

 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

 

Бусад мэдээлэл

"ЦАХИМ ОРЧНЫГ ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮУ" ИЛТГЭХ УР ЧАДВАР, МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛСЭН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАСАН ТУХАЙ ТАЙЛАН
Орон нутагт арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын урилга
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ
МЭДЭГДЭЛ
Дэлхийн шуудангийн өдөр
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАМТ ОЛОН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ МОД ТАРИЛАА
Радиогийн хөтөлбөр, зар сурталчилгааны журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих талаар зөвлөмж
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН 100 МОД ТАРИЛАА