Шинэчлэгдсэн: 2021/05/10


“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ” цахим хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын телевизүүдэд зориулан зохион байгууллаа


2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр

Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэх, хяналт тавихтай холбоотой асуудлаар Улаанбаатар хотын телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан цахим семинарыг 2021 оны 05-р сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Семинарт Сонгуулийн Ерөнхий хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын холбогдох мэргэжлийн хүмүүс оролцож, радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр мэдээлэл өгч, үйлчилгээ эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулт өгч оролцов.

 

 

 

Семинарын эхэнд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хуульд заасан журам, нөхцөл шаардлага батлагдсан тухай, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас товч танилцуулга хийлээ.

Цахим хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын телевизийн  үйлчилгээ эрхлэгчидээс 35 телевизийн захирал, менежерүүд болон зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл нийт 14 хүн, нийт 49 холбогдох хүмүүс оролцсон байна.

 

Цахим семинарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 32 дугаар тогтоолоор батлан гаргасан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын онцлог заалтууд, сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр хэрхэн нэвтрүүлэх, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлэх, Зохицуулах хорооны хяналт мониторингид хамаарах хууль, журмын үзүүлэлтүүд, хууль тогтоомжийн зөрчилд тооцох хариуцлагын механизмын талаар  танилцууллаа. Түүнчлэн “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын товч танилцуулж, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, бүртгүүлэх, хяналт тавих, хариуцлага ноогдуулах талаар мэдээлэл өгч, оролцогчдын зүгээс тодруулах асуултдаа хариулт авч, интернэт орчны зарим контентийн үйлчилгээний асуудлыг зохицуулалтанд анхаарч үзэх шаардлагатай талаар санал, бодлоо солилцлоо.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

Бусад мэдээлэл

Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД