Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийн маягт


“Цахим үйлчилгээ эрхлэгч (мэдээ мэдээллийн вебсайт, олон нийтийн сүлжээний цахим хуудас) нь сонгуулийн сурталчилгаа явуулах бол бүртгүүлэх бусад хуудасны бүртгэлийн хуудас”

Мэдээлэл: “Цахим үйлчилгээ эрхлэгч (мэдээ мэдээллийн вебсайт, олон нийтийн сүлжээний цахим хуудас) нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын 3-р зүйлийн 3.7-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 5-р сарын 21-ний дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1.3-т заасан “бусад цахим хуудас”-ны бүртгэлийн маягт.

Бүрдүүлэх материал:

1. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудас бүртгүүлэх хүсэлт /албан бичиг/.

2. Бүртгүүлэх хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар

3. Дээрх маягтыг үнэн зөв, бүрэн бөглөж хавсаргах.

Бүртгэлийн материалыг gantulga.d@crc.gov.mn цахим шуудангаар хүлээн авна. Мөн эх хувийг шуудангаар ирүүлнэ үү. 

Эсвэл election.crc.gov.mn цахим системээр бүртгүүлэх боломжтой.

Бусад мэдээлэл

Зах зээлийн судалгааны аргачлал боловсруулах Зөвлөх үйлчилгээ авах тухай
Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2021.06.01-2021.06.15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Тусгай дугаарын эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтийн байдал
Мониторингийн 2021 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2021 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2021 оны 3 дугаар сарын тайлан
Телевиз, сувгийн мониторинг
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2021 ОНЫ 5 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд