Шинэчлэгдсэн: 2021/06/07


Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд


(Сонгуулийн сурталчилгааг зогсоох)

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу 2021 оны 06 дугаар сарын 07-ны  өдрийн  23:59 цагаас өмнө  зогсоох үүрэгтэй. 

       ИЙМД РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ТА БҮХЭН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН  23: 59 МИНУТААС ӨМНӨ ЗОГСООЖ, ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААГ БАРИМТЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА УУ.

       Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын 3 дугаар зүйлийн 3.18-д заасны дагуу СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ ЗОГСООХДОО ӨӨРИЙН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД БАЙРШУУЛСАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д заасан сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөрийг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс САНАЛ АВАХ ӨДРИЙН ДАРААХ ӨДӨР ХҮРТЭЛ ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВНА УУ.

2021.06.07-ны өдөр

Бусад мэдээлэл

Зах зээлийн судалгааны аргачлал боловсруулах Зөвлөх үйлчилгээ авах тухай
Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2021.06.01-2021.06.15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Тусгай дугаарын эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтийн байдал
Мониторингийн 2021 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2021 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2021 оны 3 дугаар сарын тайлан
Телевиз, сувгийн мониторинг
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2021 ОНЫ 5 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд