Шинэчлэгдсэн: 2021/05/25


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 2 дугаар хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 2 дугаар хуралдаан 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр холимог оролцоотой (биеэр болон цахим) хэлбэрээр болов.  

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 2 дугаар хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн болон нам, эвсэл, нэр дэвшигчдийн цахим хуудсууд, сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсуудын бүртгэлийн тухай (Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 заалт, 42.1 заалт);  Тусгай зөвшөөрлийн тухай асуудлыг хэлэлцэн хорооны 1 тогтоолыг батлан шийдвэрлэж, хуралдааны 1 тэмдэглэлээр удирдамж чиглэл, жагсаалтыг батлан хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох эрх бүхий байгууллага, газарт үүрэг болгон даалгав.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, Сонгуулийн ерөнхий хорооны  2021 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын 2.7, 2.8-д заасан чиг үүргийн дагуу радио, телевизүүдээс ирсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг хянаж, бүртгэх чиг үүрэгтэй. Сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл ирүүлэх эрх бүхий радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт заасны дагуу  сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг дараах баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хүргүүлж бүртгүүлэх үүрэгтэй болно. Үүнд: сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар төлөвлөсөн цагийн хуваарь (41.9.1.); энэ хуулийн 41.8-д заасан буюу 2020 оны 10 дугаар сарын16-ны өдрөөс хойш хийсэн 2-оос доошгүй зар сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ хугацаанд хийсэн хоёроос доошгүй зар сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ (41.9.2); энэ хуулийн 41.8-д нийцсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх үнийн санал ( 41.9).

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хугацаанд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавььж ажиллах чиг үүргийг хуулиар хэрэгжүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу 3 төрлийн цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах боломжтой. Үүнд: 42.1.1 нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас; 42.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний нэг цахим хуудас; 42.1.3.бусад цахим хуудас болно. Хуулийн 42.1.1 болон 42.1.2-д заасан цахим хуудсууд буюу веб сайт болон олон нийтийн сүлжээнд дэх пэйж хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд мөн хуулийн 42.2-д заасны дагуу нам, эвсэл, нэр дэвшигч нь нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор буюу 2021 оны 05 дугаар сарын 25, 26, 27-ын өдрүүдийг (2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 23:59:59 хүртэл) дуустал Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 21 дүгээр тогтоол (2021 оны 33 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)-оор баталсан бүртгэлийн хуудсын бөглөж, албан бичгийн хамт ирүүлснээр бүртгүүлсэнд тооцогдоно. Тус хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нам, эвсэл, нэр дэвшигчийн бүртгүүлсэн цахим хуудсыг бүртгэж авсан тухай албан бичгээр тухайн нам, эвсэл, нэр дэвшигчид мэдэгдэнэ. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-д заасан бусад цахим хуудас эрхлэгч нь нэр дэвшигч, нам, эвсэлүүдтэй хамтран ажиллаж сонгуулийн сурталчилгаа явуулах бүх төрлийн веб сайтууд болон олон нийтийн сүлжээнд дэх пэйж хуудсуудыг мөн хуулийн 42.5 хэсэг болон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах журам”-ын 3.7-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө буюу 5-р сарын 21-ний дотор бүртгүүлнэ. Уг бүртгэлийг www.election.gov.mn цахим хуудас болон албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой болно.

ХХЗХ-ны 2021 оны ээлжит бус 2 дугаар хуралдаанаар Радио, телевизүүдээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг тус хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар, Зах зээл үнэ тарифын үнэлгээ, судалгааны газар хамтран хууль, журамд нийцүүлэн хянаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын 2.11-т заасны дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг Монгол Улсын Ерөнийхлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д заасны үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 2021 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдэл ирүүлсэн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг бүртгэх тухай болон цахим орчин дах цахим хуудсуудыг бүртгэлийг зохион байгуулах тухай танилцуулга, хорооны хуралдааны тэмдэглэлийн төсөл, хавсралт жагсаалтын төслийг тус тус авч хэлэлцэн шийдвэрлэв. Хорооны хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид болон сонгуулийн сурталчилгаа явуулахад цахим орчин ашиглах талаар цаашид хэрэгжүүлэх  арга хэмжээний тухай” тэмдэглэлийг батлахаар шийдвэрлэв. Энэхүү хуралдааны тэмдэглэлийн 1 дүгээр заалтаар арилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 (41.9 дэх хэсгийн 41.9.1, 41.9.2 болон 41.9.3 заалтууд), 41.11 дэх хэсгүүд, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 32 тоот тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын 2.11 дэх хэсэгт тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хууль болон дээрх журмын 2.8-т заасны дагуу хянан үзсэний дагуу шаардлага хангасан радио, телевизийн бүртгэлийн тухай дүгнэлт танилцуулга, жагсаалт болон Хуралдааны тэмдэглэлийн төслийг авч хэлэлцээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг энэхүү Хуралдааны тэмдэглэлийн хавсралт ёсоор бүртгэхээр тогтов.  Тэмдэглэлийн 2 дугаар заалтаар бүртгэгдсэн эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.21 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэлээс нэр дэвшигчдэд хүргүүлэх, Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсанд байршуулан олон нийтэд мэдээлэх, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн хөтөлбөрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 34 болон 43 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдэд заасан үзүүлэлтүүдээр хяналт мониторинг хийх, мөн хуулийн 41.10 дах хэсэгт заасан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий бус радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлж байгаа эсэх талаар хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А. Лувсан-Очир/-т үүрэг болгов. Түүнчлэн 3 дугаар заалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2. болон 42.5-д заасан бүртгэлийг “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу зохион байгуулж, нам, эвсэл болон өөрийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/-т үүрэг болголоо. Хорооны хуралдаанаар баталсан тэмдэглэл, хавсралт жагсаалтыг СЕХ зэрэг эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, сонгуулийн ба байгууллагын цахим хуудаст байршуулан хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Тус ээлжит бус хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 1 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 31 тоот тогтоолыг батлан шийдвэрлэсэн.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо

2021-05-14

Бусад мэдээлэл

Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД