Шинэчлэгдсэн: 2021/05/21


АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА-ын утасгүй холбооны ажлын хэсгийн 27 дох уулзалт (AWG-27)


Цахим уулзалт, хэлэлцүүлгийн тайлан

 Top of Form

Bottom of Form

 

            Ази-Номхон Далайн бүсийн гишүүн орнуудын Цахилгаан Холбооны байгууллагаас утасгүй холбооны ажлын хэсгийн 27 дох уулзалтаар нийт гишүүн орны болон олон улсад техник технологийн тэргүүлэгч компаниудын төлөөлөл бүхий нийт 439 оролцогчтой зохион байгуулагдсан ба Монгол Улсаас ХХМТГ-ын сансарын холбооны хэлтсийн ахлах мэргэжилтэн доктор С.Онончимэг, ХХЗХ-ны РДЗХГ-ын мэргэжилтэн Ц.Батхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр дараах үндсэн чиглэлүүдийн хэлэлцүүлэгт оролцож ажиллаа. Үндсэн чиглэлүүдэд:

  1. Ad-Hoc буюу нэмэлт шаардлагатай асуудлууд
  2. Спектрийн талын
  3. Технологийн талын
  4. Үйлчилгээ болон хэрэглээ

 

  1. Ad-Hoc уулзалтаар 4 удаагийн хурлаар дараах зүйлс дээрх хэлэлцүүлгийг хийсэн байна. Үүнд:
  • Спектрийн хэрэглээний бүсчилсэн зохицуулалтыг илүү боловсронгуй болгохын тулд холбогдох чиглэлийн хүрээнд уг ажлын хэсгийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх;
  • Шаардлагатай чухал мэдээллийг хангаагүй бол ажлын хэсгийн холбогдох спекрийн болон судалгааны ажлын ОУЦХ-тай давхацсан ажлыг арилгах, хэрэв нэн чухал мэдээлэлтэй бол ажлыг эхлүүлхээс өмнө нарийвчлан тодорхойлох;
  • Техникийн болон ажиллагааны горимын үзүүлэлтэд тулгуурлан спектрийн бүсчилсэн зохицуулалт  ба судалгаанд оруулах;
  • Мөн 2021-2023 оны мастер төлөвлөгөөг гаргах

зэрэг чиглэлүүдэд уулзалтийг хийсэн байна.

  1. Спекрийн талын уулзалтаар 2 удаагийн хуралдаан хийсэн бөгөөд үндсэн сэдвүүд гурван дэд ажлын хэсгүүдийн хүрээнд холбогдох бүх барим бичгүүдийг хэлэлцүүлсэн байна. Хэлэлцүүлсэн барим бичгүүдийн товч шийдвэрийг дэд ажлын хэсгүүдээр дугаарлан хүснэгтээр дор үзүүллээ.

Дэд ажлын хэсгүүд нь: - Спектрийн зохицуулалтын (SWG1)

                                         - Спектрийн хяналтын (SWG2)

                                         - Спектрийн судалгааны (SWG3)

 

 Хүснэгт 1. Спектр талын сэдвүүд

Дэд ажлын хэсэг

Сэдэв

Хурлын шийдвэр

1

SWG1

Радио давтамжийн 1427-1518 МГц-ийн зурвасын төлөвлөлт

ОУЦХБ-аас M.1036-6 тайлан гаргасан байдаг. Уг сэдвийн хүрээнд хийгдэж байгаа одоогийн судалгааны материалууд хангалттай мэдээллийг агуулсан тул эцэслэх саналыг оруулсан бол зарим оролцогчид MSS үйлчилгээний зохистой хамгаалалтыг хангах зохицуулалтын судалгааг дуусгахаас өмнө ОУЦХБ-ын хамтарсан судалгааг хүлээхийг  зөвлөсөн. Иймд энэ асуудалд нэгтдсэн байр сууринд хүрээгүй бөгөөд зарчмын асуудлуудыг үндсэн ажлын хэсэгт хэлэлцүүлж 28 дахь уулзалтаар дахин үргэлжилхээр болсон.

2

Радио давтамжийн 470-698 МГц-ийн зурваст ДҮХХ-ны холбогдох өөрчлөлтийг авч хэлэлцэх

Дэд ажлын хэсгээс оруулсан саналын баримт бичгүүдийн хянан хэлэлцээд цаашид холбогдох нөхцөл шаардлагуудыг тодотгох талаар ажлын хэсэгт батлуулахаар хүргүүлсэн. Энэ асуудлуудын хүрээнд санал оруулах боломж нээлттэй байгаа бөгөөд дараагийн уулзалтаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

3

ДРИХ-19-өөс гарсан ДҮХХ-ны миллиметрийн царааны давтамжийн төлөвлөлтийн шинэ судалгаа

Хоёр саналын баримт бичиг ирсэнээс бүгд санал оруулагчийн хүсэлтээр буцаагдсан бөгөөд энэхүү асуудалд хэлэлцэх саналгүй болсон тул хуралдаан зогссон.

4

Радио давтамжийн 1980-2010/2170-2200 МГц-ийн зурвасын төлөвлөлтийн шинэ судалгаа

Мөн хоёр саналын баримт бичиг ирсэн бөгөөд дэд ажлын хэсгийн шатанд ОУЦХБ-аас гаргасан Тогтоол 212-ын IMT болон MSS үйлчилгээнүүд зэрэгцэн ажиллах хамгаалалтын нөхцлийн эсрэг тэсрэг саналын улмаас  нэгдсэн байр сууринд хүрээгүй. Ажлын хэсгийн шатанд дараагийн уулзалтаар дахин санал авч хэлэлцүүлхээр шийдвэрлэсэн.

5

Радио давтамжийн 3300-3400 МГц болон 4800-4990 МГц-ийн зурвасын төлөвлөлтөд гаргасан АНДЦХБ-ын зөвлөмжийг сайжруулах судалгаа

Нэг саналын баримт бичиг ирсэнээс дэд ажлын хэсгийн шатанд энэхүү асуудлыг яаралтай биш гэж үзэн үүнийг дараагийн уулзалтаар хэлэлцэхээр болсон.

6

Ази-Номхон далайн бүсэд ашиглаж байгаа хиймэл дагуулын Ka царааны шинэ судалгаа

Уг сэдэв нь төлөвлөлт, зохицуулалт ажлын хэсэг болон спектрийн талын ажлын хэсгийн хамтарсан ажил бөгөөд Төлөвлөлт, зохицуулалтын ажлын хэсгээс нэгдсэн шийдвэрт хүрээгүй тул спекрийн ажлын хэсэгт хэлэлцүүлсэн. Хурлаас энэхүү асуудлыг дараагийн 28 дахь уулзалтаар авч үзэхээр шийдвэрлэсэн.

7

Холбогдох бусад асуудлууд:

1. АНДЦХБ-аас цацаргалтгүй нэвтрүүлэгч (non-beam WPT 6765-6795 кГц) цахилгаан тээврийн хэрэгсэлд зориулан гаргасан шинэ зөвлөмж

2. Радио давтамжийн 300-400 кГц, 1610-1950 кГц болон 1950-2150 кГц-ийн зурвасын non-beam WPT-д зориулж гаргасан гар болон зөөврийн төхөөрөмжийн судалгаа

3. Радио давтамжийн цацаргалттай утасгүй нэвтрүүлэгч

1. Цацаргалтгүй нэвтрүүлэгч (non-beam WPT 6765-6795 кГц) цахилгаан тээврийн хэрэгсэлд зориулан гаргасан шинэ зөвлөмжийн ажлыг 29 дэх уулзалт хүртэл сунгасан.

2. Дэд ажлын хэсэг уг асуудлын хүрээнд нэмэлт судалгааны ажил хийх саналд нэгдэж, судалгааны ажлын нэгдсэн байр сууриас хамааран 30 дах уулзалт хүртэл уг сэдэв үргэлжилнэ гэж үзсэн.

3. Дэд ажлын хэсгийн уулзалтаар санал гараагүй.

8

SWG2

Спекрийн хяналтын технологи ба бага оврын нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг хэмжих

Хяналт хийх технологийн гол зорилго нь олж авсан мэдлэгээ Ази-Номхон далайн гишүүн орнуудад түгээх юм. Уулзалтаар нисгэгчгүй төхөөрөмжийн радио линкийн талын нэмж өгсөнөөр хянах, байршлыг тодорхойлох аргачлалыг сайжруулсан. Энэхүү аргачлал нь 28 дах уулзалтаар шинэ төсөл болон хэлэлцүүлэгдэхээр шийдвэрлэгдсэн.

9

Нийтийг хамарсан үйл ажиллагааны үед спектрийн хяналтыг хийх техникийн заавар

Энэ техникийн заавар нь олон нийтийг хамарсан ялангуяа спорт арга хэмжээний үед хэрэглэгдэх заавар бөгөөд хяналтын систем болон харилцан нөлөөллийг хавсралтаар оруулж өгсөн байна.Ааргачлал нь 28 дах уулзалтаар шинэ төсөл болон хэлэлцүүлэгдэхээр шийдвэрлэгдсэн.

10

SWG3

Радио давтамжийн Ka царааны судалгааг авч үзэх талаар

Судалгааны санал бүхий нэг баримт бичиг ирсэний тус баримт бичгийн 2 дахь зүйл болох радио давтамжийн 17.7-19.7 ГГц-ын зурвас дээр давхцаж ажиллах газрын систем болон хиймэл дагуулын үйлчилгээний хоорондын уялдааны талаар судалгаа юм. Дараагийн уулзалт хүртэл үүнд санал авч хэлэлцүүлхээр шийдсэн.

11

Радио давтамжийн 24 ГГц-ээс дээш цараанд 5G технологийн судалгааг авч үзэх талаар

Өмнөх уулзалтын дөрвөн саналын бичиг дээр нэг баримт бичиг нэмэгдсэн. AWG-26/INP-71 барим бичиг SWG IMT дэд ажлын хэсэгт шилжүүлэгдсэн. Цаашид 28 дах уулзалтад хэлэлцүүлэгдэнэ.

12

LSA (Licensed Shared Access)-ын зөвлөмжийн төсөл

23 дах уулзалтаас гарсан холбогдох баримт бичигт өөрчлөлтийн нэмж оруулах саналыг хэлэлцэж цаашид APT-ийн зөвлөмж болон гаргахаар төлөвлөгдсөн байна.

13

Ази-Номхон далайн бүсд радио давтамжийн 1980-2010/2170-2200 МГц-ийн зурваст газрын болон хиймэл дагуулын ДҮХХ-ны системийг зэрэгцүүлэн ажилуулах техникийн ба ажиллагааны хэмжилтын судалгаа

Дэд ажлын хэсгийн хурлаар бүх саналын баримт бичгүүдийн нэгтгэн төслийн баримт бичигт санал нэгдэн үндсэн ажлын хэсгийн хэлэлцүүлэгт хүргүүлсэн.

Үндсэн ажлын хэсгээс доторх утгын агуулга болоогүй гэж үзэн 28 дах уулзалтаар авч үзэхээр болсон.

14

Радио давтамжийн 6 ГГц-ээс доош зурваст хийсэн ДҮХХ-ны судалгаа

Саналын баримт бичгүүд ДҮХХ-ын радио давтамжийн 1492-1518 МГц, 1518-1525 МГц-ийн зурвасыг агуулсан бөгөөд дэд ажлын хэсгээр нэгдсэн саналд хүрч SWG1-ээр хэлэлцэгдэнэ.

15

ДҮХХ-ны 4G-LTE, 5G-NR-ын радио давтамжийн 3300 МГц болон 3600 МГц-ийн зурвасыг хамтран ашиглах, мөн зэргэлдээ сувгийн болон уг зурваст байгаа бусад үйлчилгээнүүд ашиглалтыг сайжруулах тайлан

Ирүүлсэн бүх саналуудыг нэг баримт бичиг болгон нэгтгэж аргачлалын зарчмын асуудлуудад нэгдсэн байр сууринд хүрсэн бөгөөд нэмэлт тайлбаруудыг оруулах шаардлагатай гэж үзсэн. 28 дах уулзалтад дахин хэлэлцэгдэхээр болсон.

16

Ажилын төлөвлөгөө

Ажлын төлөвлөгөө бусад дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөөний хамт нэгтгэгдэж гарсан.

 

  1. Технологийн талын уулзалтыг 2 удаа хийсэн. Уг ажлын хэсэг нь нийт 6 дэд ажлын хэсэгтэй. Дэд ажлын хэсгүүд нь:        

- ДҮХХ (SWG-IMT)

- Утасгүй холбооны суурин ба газрын радарын систем (TG FWS/GBRS)

- Ухаалаг тээврийн хэрэгслийн систем (TG ITS)

- (TG IoT)

- (TG WPT)

- (TG HAPS)

 

Дэд ажлын хэсэг

Сэдэв

Хурлын шийдвэр

1

IMT

Радио давтамжийн 24.25 ГГц-ээс дээш зурваст 5G-ийг хэрэгжүүлэх судалгаа

Хоёр саналын судалгааг хэлэлцсэн ч нэгдсэн саналд хүрээгүй тул дараагийн уулзалтад хэлэлцэгдэнэ.

2

Ази-Номхон далайн бүсийн радио давтамжийн 6 ГГц-ээс доош зурваст IMT-2020-ыг хэрэгжүүлэх судалгаа

Ирүүлсэн саналын баримт бичгүүдийг хүлээн авч саналуудын дагуу өөрчлөлтийг оруулж шинэчилсэн.

3

Технологоос үл хамаарах шаардлагатай техникийн нөхцөлүүд

Холбогдох саналуудыг өмнөх 6 ГГц-ээс доош IMT-2020-д хэлэлцэгдэх тул хэлэлцүүлгээр энэ сэдвийг хаасан.

4

Ази-Номхон далайн гишүүн орнуудын IMT-2020 (5G)-ийн одоогийн байдал болон хэрэгжилт

Гишүүн орнуудын ирүүлсэн мэдээллүүдийг тусган оруулсан бөгөөд мэдээллийг нэмэгдүүлж оруулах үүднээс 28 дах уулзалт хүртэл дахин сунгахаар болсон.

5

5G-ийн хэрэглэгчийн төхөөрөмжийн цацаргалтыг хэмжих аргачлал

Саналын баримт бичигт хэлэлцээд батлагдахаар төлөвлөгдсөн.

6

Ази-Номхон далайн гишүүн орнуудын хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэгчидийн радио давтамжийн ашиглалт, технологи болон лицензийн мэдээлэл

Саналын мэдээллийг нэгтгэн хэлэлцээд батлагдахаар төлөвлөгдсөн.

7

TG FWS/GBPR

Утасгүй суурин холбооны системийн линк антены салхитай үеийн тестийн үзүүлэлт

Төсөлийн бичиг шинэчлэгдэн боловсруулагдсан.

8

Радио давтамжийн 252-296 ГГц-ийн зурвасын цэгээс цэгт холболтын систем

Төсөлийн бичиг шинэчлэгдэн боловсруулагдсан.

9

Радио давтамжийн 275-1000 ГГц-ийн зурваст ажиллах шалгах төхөөрөмж

Төсөлийн бичиг шинэчлэгдэн боловсруулагдсан.

10

TG ITS

Ази-Номхон далайн орнуудын  үүрэн бүтэцтэй V2X ухаалаг тээврийн системийн хэрэглээ

Саналуудыг нэгтгэн төслийн баримт бичигт шинэчлэн оруулсан.

11

Ази-Номхон далайн орнуудын ухаалаг тээврийн системийн миллиметрийн долгионы хэрэглээ

Саналуудыг нэгтгэн төслийн баримт бичигт шинэчлэн оруулсан.

12

Ази-Номхон далайн орнуудын Ku зурвасын автомашинд суурилуулсан нэвтрүүлэгч станц (VMES) сансарын холбооны суурин сүлжээтэй хамт ажиллах

Ирүүлсэн саналуудыг судалгааны бичигт тусган шинэчилсэн. WRC-23-т хэлэлцэх асуудалтай холбоотой тул нэгдсэн саналд хүрээгүй бөгөөд дараагийн уулзалтаар дахин хэлэлцэгдэнэ.

13

TG IoT

Юмсын интернэтийн үүрэн бус LPWAN сүлжээ

Баримт бичиг эцэслэгдэн боловсруулагдсан ба батлагдахаар төлөвлөгдсөн. 28 дах уулзалтаас өмнө санал ирвэл дахин хэлэлцэгдэнэ.

14

TG WPT

Утасгүй холбооны чадлын нэвтрүүлэгчийн Beam

Хэлэлцүүлгээр ирүүлсэн саналуудыг авч хэлэлцээд энэ судалгааны тайланы ач холбогдлыг тодорхой болгон 28 дах уулзалтаар эцэслэхээр шийдсэн.

15

Утасгүй холбооны чадлын нэвтрүүлэгчийн non-Beam

Хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэх байсан ч нэгдсэн саналд хүрэлгүйгээр 29 дэх уулзалт хүртэл хойшлуулсан.

16

Радио давтамжийн 300-400 кГц, 1610-1950 кГц болон 1950-2150 кГц-ийн зурвасын non-beam WPT-д зориулж гаргасан гар болон зөөврийн төхөөрөмжийн судалгаа

Саналын мэдээллийг нэгтгэн хэлэлцээд батлагдахаар төлөвлөгдсөн.

17

Хөдөлгөөнт машины WPT асуулга

Шинэ сэдэвт санал нэгтдсэн.

18

Шинэ WPT семинар

Холбогдох технологийн талаар семинар хийхээр болсон ба дараагийн уулзалтад хэлэлцэгдэнэ.

19

TG HAPS

Ази-Номхон Далайн гишүүн орнуудын HAPS-ын төлөвлөгөө ба зохицуулалт

Асуулгын дагуух ирүүлсэн саналуудыг хэлэлцэж төслийн баримт бичгийг шинэчилсэн.

 

  1. Үйлчилгээ болон хэрэглээ талын хоёр удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийгдсэн бөгөөд хоёр баримт бичгийг бэлтгэн гаргасан байна. Энэ чиглэл нь дөрвөн дэд ажлын хэсгээс тогтоно. Үүнд:
  • Орчин үеийн ба хиймэл дагуулын хэрэглээ (TG-MSA)
  • Агаарын болон далайн (TG-A&M)
  • Нийтийг болон гамшигаас хамгаалах (PPDR)
  • Төмөр замын радио холбоо (TG-RR)

 

Дэд ажлын хэсэг

Сэдэв

Хурлын шийдвэр

1

TG-MSA

Хиймэл дагуулын технологийг ашиглан аж үйллдвэрийн IoT хэрэглээг хөгжүүлэх

IoT-ын ESIM нь голчлон өндөр чадал өргөн зурвасыг хамарч байсан бол үүнийг бага чадалаар нарийн зурваст ашиглах, үүнтэй холбоотой ОУЦХБ-ын судалгааг авч үзэх, цаашид дахин хэлэлцэх

2

Ази-Номхон Далайн бүсд Ka царааны хиймэл дагуулын системийг ашиглах

Хэлэлцүүлгийн явцад ач холбогдол бага гэж үзэн дараагийн уулзал руу шилжүүлсэн.

3

PPDR

Аж үйлдвэр, нийгэм, бизнесийн хүрээнд IMT-ын Critical үйлчилгээг явуулах

Үүнд дээр цаашид санал авч хэлэлцэнэ

4

Ази-Номхон Далайн бүсд IMT-ын сүлжээгээр олон нийтэд түгшүүрийн дохио хүргэх

Төслийн баримт бичигт саналыг авч байгаа. Цаашид дахин хэлэлцэгдэнэ.

5

TG-RR

Зорчигдод зориулсан хэрэглээ: интернэтэд нэвтрэх төмөр замын холбооны баримт бичгийг эцэслэх

Эцэслэгдэж гарсан

 

 

___________

Бусад мэдээлэл

Зах зээлийн судалгааны аргачлал боловсруулах Зөвлөх үйлчилгээ авах тухай
Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2021.06.01-2021.06.15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Тусгай дугаарын эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтийн байдал
Мониторингийн 2021 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2021 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2021 оны 3 дугаар сарын тайлан
Телевиз, сувгийн мониторинг
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2021 ОНЫ 5 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд