Шинэчлэгдсэн: 2021/04/20


СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • “MNS 4250:1995 Шуудангийн дугтуй, нэр томъёо, ангилалт, хэмжилт" стандарт
  • “MNS 0515:2015 Шуудан холбоо. Нэр томьёо" стандарт

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн багт тавигдах шаардлагуудыг хангасан байна.

Зөвлөхийн багт тавигдах шаардлага:

  1. Мэдээлэл, харилцаа холбоон, шуудангийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  2. Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөх инженер,
  3. Шуудангийн салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай, салбарын хууль эрх зүйн орчин, технологи ажиллагааны мэдлэгтэй,

/Шуудангийн чиглэлээр судалгаа шинжилгээ шинжилгээ, ном, сурах бичиг, стандарт, баримт материал орчуулах, боловсруулах, хянах зэрэг ажилд оролцсон, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно./

  1. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
  2. Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.

Жич: Шаардлага тус бүрийг багийн гишүүдээс дор хаяж 1 хүн хангасан байна.

 

 Сонирхсон этгээд мэдүүлгээ 2021 оны 04 дүгээр сарын 26-ны дотор ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258

Факс:327720

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын

мэргэжилтэн Ш.Болормаа

Утас: 99009906

Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn

Бусад мэдээлэл

Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД