Шинэчлэгдсэн: 2021/03/19


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 03 дугаар хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 03 дугаар хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр холимог оролцоотой (биеэр болон цахим) хэлбэрээр зохион байгуулав.  

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 03 дугаар хуралдаанаар “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийн танилцуулга; “Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын төслийн танилцуулга; “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн төслийн танилцуулга; “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын төслийн танилцуулга; “Интернэтээр дамжуулах контентын үйлчилгээний зохицуулалтын журам”-ын төслийн танилцуулга; “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай; Тусгай зөвшөөрлийн тухай (тусгай зөвшөөрөл олгох тухай, нэмэлт өөрчлөлт оруулах тухай, сэргээх тухай, сунгах тухай); Бусад (“ХХЗХ-ны хуралдааны дэг”-д нэмэлт оруулах тухай) асуудлыг хэлэлцэн хорооны 6 тогтоолыг батлан шийдвэрлэж, хуралдааны 3 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 58 тоот тогтоолоор “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г шинэчлэн тогтоож баталсан ба уг тогтоолыг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд 2017 оны 3824 дугаарт бүртгүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Харилцаа холбооны тухай хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон шинээр баталсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан юм. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 заалт, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны А/42 тоот тушаалын хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг тус тус үндэслэн тус хорооны ажлын албанаас боловсруулсан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд холбогдох  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай танилцуулга, үндэслэл, тооцоо судалгаа, тогтоолын төслийг тус хуралдаанаар авч хэлэлцээд, уг асуудлаар Зохицуулах хорооны 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдааны “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 14 тоот тогтоолыг батлав. Энэхүү тогтоолоор Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017  оны 58 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд холбогдох  нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталснаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх, өргөн нэвтрүүлгийн нэр томьёо, төрөл ангилал, үйлчилгээнд хамаарах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, сонгон шалгаруулалтын эрхийн төлбөрийн хэмжээг тогтоосон болно. Уг тогтоолд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлсэн.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 3 дугаар хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.20-т заасныг үндэслэн боловсруулсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төсөл, танилцуулга, Хорооны хуралдааны тэмдэглэлийн төслийг тус тус авч хэлэлцээд, хорооны 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2 дугаар Тэмдэглэлийг батлан холбогдох удирдамж, чиглэлийг ажлын хэсэгт өгсөн. Энэхүү тэмдэглэлд, хуралдааны үеэр тус хорооны дарга, гишүүдээс гаргасан санал зөвлөмжийг тусган хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг дэмжиж, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн журмын саналыг Сонгуулийн ерөнхий хороонд албан тоотоор хүргүүлэх, журмыг хэлэлцүүлэх, батлуулах, баталсан журмын хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр Сонгуулийн Ерөнхий хороотой хамтран ажиллах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомж, журмын хэрэгжилтийн явц, тайланг хорооны хуралдаанд тухай бүр танилцуулах, удирдамж чиглэл авч ажиллахыг Хорооны дарга /Г.Чинзориг/, Хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/-т тус тус даалгав. Уг хуралдааны тэмдэглэлийг холбогдох журмын саналын хамт Сонгуулийн ерөнхий хороонд албан тоотоор хүргүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан болно.

Тус хорооны 2021 оны ээлжит 03 дугаар хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажлын албадаас боловсруулсан “Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын төслийн танилцуулга; “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн төслийн танилцуулга; тавих журам”-ын төслийн анхны хэлэлцүүлэг, дэлгэрэнгүй танилцуулгыг тус тус хийж, хуралдааны үеэр хорооны дарга болон гишүүдээс өгсөн санал зөвлөмж, удирдамж чиглэлийг баримтлан ажиллах, эрх ашиг нь хөндөгдөж байгаа хуулийн этгээд, оролцогч талуудын саналыг авч тусгах, цахим ба биет хэлбэрээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулан ирүүлсэн, гаргасан саналыг тусган Хорооны хуралдаанд дахин хэлэлцүүлэхийг холбогдох газар, хэлтэст үүрэг болгов.  

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.2.7, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.2.7, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.7–д заасан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах болон түүнд хяналт тавихтай холбогдон гарах харилцааг зохицуулах зорилгоор тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар болон эрх бүхий байгууллагын (Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага) төлөөлөл бүхий ажлын хэсгээс хамтран боловсруулсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын нэмэлт, өөрчлөлтийн төсөл, холбогдох танилцуулга, Хорооны хуралдааны тэмдэглэлийн төслийг тус тус авч хэлэлцээд, хуралдааны үеэр Хорооны дарга болон гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусган хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын төслийн нэмэлт, өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж,  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар Хуралдааны “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тэмдэглэлийг батлан шийдвэрлэв. Тэмдэглэлд, уг журмын саналыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд албан тоотоор хүргүүлэх, журмыг хэлэлцүүлэх, батлуулах, баталсан журмын хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр Сонгуулийн Ерөнхий хороотой хамтран ажиллах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомж, журмын хэрэгжилтийн явц, тайланг хорооны хуралдаанд тухай бүр танилцуулах, удирдамж чиглэл авч ажиллахыг Хорооны дарга /Г.Чинзориг/, Хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/-т тус тус үүрэг болгов. Уг хуралдааны тэмдэглэлийг холбогдох журмын саналын хамт Сонгуулийн ерөнхий хороонд батлуулахаар албан тоотоор хүргүүлэв.

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 01 дүгээр хуралдаанд “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын төслийн танилцуулга болон “Интернэтээр дамжуулах контентын үйлчилгээний зохицуулалтын журам”-ын төслийн танилцуулгыг хэлэлцүүлж, хуралдааны үеэр хорооны гишүүдээс гаргасан санал, зөвлөмж ба бичгээр ирүүлсэн санал, эрх ашиг нь хөндөгдөх байгууллага, хуулийн этгээдүүд, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, оролцогч талуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, ирүүлсэн саналыг тус тус тусган боловсруулж, Хорооны ээлжит хуралдаанд хэлэлцүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/-т даалгасан. Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 3 дугаар хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуулийн 12.1, 9.1.2 болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.3-д заасны дагуу интернэтээр дамжуулах контентын үйлчилгээний зохицуулалтыг хэрэгжүүлэх, холбогдон гарах харилцааг зохицуулах зорилгоор тус хорооны ажлын хэсэг, ЗБХГ-аас шинэчлэн боловсруулсан “Интернэтээр дамжуулах контентын үйлчилгээний зохицуулалтын журам”-ын төсөл, холбогдох хэлэлцүүлэг үр дүн, оролцогч талуудын санал, өнөөгийн нөхцөл байдлын талаарх танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг  хэлэлцэв.  Тус хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Интернэтээр дамжуулах контентын үйлчилгээний зохицуулалтын журмын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 04 дүгээр Хуралдааны тэмдэглэлээр уг журмын төслийн боловсруулалтын асуудлыг хойшлуулж, холбогдох удирдамж чиглэлийг өгөхөөр тогтов. Үүнд: Интернэтэд суурилсан телевизийн олон сувгийн үйлчилгээний дотоодын судалгааг 2021 онд багтаан хийж хуралдаанд танилцуулах; Интернэтэд суурилсан үйлчилгээний талаарх дотоодын нөхцөл байдал болон олон улсын зохицуулалтын туршлагыг судлах, судалгааны тайлан, дүгнэлтийг 2021 онд багтаан танилцуулах; Интернэтэд суурилсан үйлчилгээний бодлого, чиглэл, зохицуулалтын талаарх олон улсын зөвлөх үйлчилгээг 2022 онд авах, зөвлөх үйлчилгээний тайланг танилцуулах; Судалгаа болон зөвлөх үйлчилгээтэй холбоотойгоор хэлэлцүүлэг, уулзалт, семинар зохион байгуулах, зохицуулалтын арга хэмжээний санал боловсруулах зэрэг болно.

Хорооны 2021 оны ээлжит 03 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 4 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 4 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 15  тоот тогтоолын хавсралтаар 21 хуулийн этгээдэд 21 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 тоот тогтоолын хавсралтаар  3 хуулийн этгээдийн 4 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 17 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 18 тоот тогтоолын хавсралтаар 8 хуулийн этгээдийн 11 тусгай зөвшөөрлийг сунгасан;

Бусад асуудал, Зохицуулах хорооны 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “ХХЗХ-ны хуралдааны 2020 оны жилийн эцсийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр хуралдааны тэмдэглэлээр “ХХЗХ-ны хуралдааны дэг”-д хорооны хуралдааныг цахим, холимог (биет болон цахим) хэлбэрээр зохион байгуулах талаар зохицуулалтыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д даалгасан. Тус хуралдаанд 2019 оны 28 тоот тогтоолын хавсралтаар баталсан “ХХЗХ-ны хуралдааны дэг”-д нэмэлт оруулах танилцуулга, тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтыг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 28 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийн 3 дугаар зүйлийн 2 дах заалтад “Хорооны ээлжит хуралдаан, ээлжит бус хуралдааныг цахимаар, холимог (биечлэн болон цахим) хэлбэрээр зохион байгуулж болох бөгөөд Хорооны дарга, гишүүдийн дийлэнх олонх оролцсон тохиолдолд хуралдааны шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ.” гэсэн заалтыг нэмэлтээр оруулахаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаар тогтоолыг батлахаар шийдвэрлэв. Энэхүү нэмэлтийг баталснаар Засгийн газар, УОК, нийслэлийн онцгой комиссоос цар тахал Ковид-19 үеийн хорио цээрийн дэглэм, үе шатлалын тогтоосон үед болон энгийн үед хорооны хуралдааныг цахим, холимог хэлбэрээр зохион байгуулах, шийдвэрийг албажуулан баталгаажуулах боломж бүрдэж байгаа болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо 2021-03-09

Бусад мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа
Т.БАТБОЛД: Сонгуулийн сурталчилгаа нь хадмал тайлбар, дохионы хэлний орчуулгатай эсэхийг хянана
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих тухай” онлайн сургалт
“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ” цахим хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын телевизүүдэд зориулан зохион байгууллаа
Орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын урилга
ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийн маягт
Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудасны бүртгэлийн маягт
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү