Шинэчлэгдсэн: 2021/04/20


СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартыг боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • Дууны дохионы зөвшөөрөгдөх дээд түвшин ба сонсогдолтын хэмжээг тохируулах, хянахад тавигдах шаардлага

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн багт тавигдах шаардлагуудыг хангасан байна.

Зөвлөхийн багт тавигдах шаардлага:

  1. Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  2. Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөх инженер,
  3. Өргөн нэвтрүүлгийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай,

/Радио, телевиз, эсвэл дуу бичлэгийн инженер, дууны инженерээр ажиллаж байсан, дууны сонсогдолт (loudness)-ын чиглэлээр судалгаа шинжилгээ, ном, сурах бичиг, стандарт, баримт материал орчуулах, боловсруулах, хянах зэрэг ажилд оролцсон, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно./

  1. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
  2. Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.

Жич: Шаардлага тус бүрийг багийн гишүүдээс дор хаяж 1 хүн хангасан байна.

 Сонирхсон этгээд мэдүүлгээ 2021 оны 04 дүгээр сарын 26-ны дотор ирүүлнэ үү.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258

Факс:327720

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын

мэргэжилтэн Ш.Болормаа

Утас: 99009906

Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn

Бусад мэдээлэл

Зах зээлийн судалгааны аргачлал боловсруулах Зөвлөх үйлчилгээ авах тухай
Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2021.06.01-2021.06.15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Тусгай дугаарын эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтийн байдал
Мониторингийн 2021 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2021 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2021 оны 3 дугаар сарын тайлан
Телевиз, сувгийн мониторинг
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2021 ОНЫ 5 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд