Тоон телевиз


  • Эфирийн  тоон  телевиз нь арилжааны кабелийн телевизээс ямар давуу талтай вэ?

Эфирийн  тоон  телевизийн  давуу тал нь төр засгийн бодлогоор үзүүлэх багц сувгуудыг үнэгүй үзэх бөгөөд цаашид үзүүлэхээр төлөвлөж буй  өндөр тодролтой (HD TV) формат бүхий телесувгуудын шинэ багцыг үзэх боломж, уламжлалт телевизүүдээс ялгагдах шинэ үйлчилгээнүүд (тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй онцгой байдлын үед зарлан мэдээлэл хийх, цахим засгийн газарт холбогдох олон төрлийн шинэ үйлчилгээ)-ийг хүртэх боломжийг бүрдүүлэх юм..  

  • DVB-T2/MPEG-4  форматын декодертой ямар маркийн телевизорууд байдаг, хаана худалдан авч болох вэ?

Дэлхий зах зээл дээр Samsung, Phillips зэрэг олон үйлдвэрлэгч өөртөө DVB-T2 стандарт декодертой телевизоруудыг үйлдвэрлэж эхэлсэн.

  • Ямар тохиолдолд кабелийн аналоги телевиз, тоон   телевизийг нэгэн зэрэг хүлээн авч болох вэ?

Телевизийн сигналын энгийн  тв  нэгтгэгчийг  хэрэглэж болно.

  • Монгол улсад тоон телевизийг нэвтрүүлэх ямар шаардлагатай вэ ?

Төр засгаас хэрэгжүүлж буй зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад оршин суугчид тодорхой тооны  телесувгийг тоон технологиор “чанар”-тай, үнэгүй дамжуулан хүргэх нийгмийн хамгийн чухал асуудлыг  шийдвэрлэх зорилтыг  дэвшүүлэн ажиллаж байна. Энэ асуудлыг одоо байгаа аналоги технологийн суурин дээр хийх нь өртөг өндөртэй, радио давтамжийн хязгаарлагдмал нөөцөөс шалтгаалан  хэргэжүүлэх бараг боломжгүй юм. Эфирийн  тоон  телевизийг иргэдэд хүргэснээр 2 .8 сая иргэний нийгмийн тэгш бус байдлыг арилгаж амьдралын чанарыг сайжруулах болно.

  • Эфирийн тоон телевизийн хүлээн авах төхөөрөмж ямар үнэтэй вэ?

2013 оны 6 сарын байдлаар (кабелийн) тоон телевизийн хүлээн авах төхөөрөмж нь 68 000-аас 90 000 төгрөгийн үнэтэй байгаа. Эфирийн тоон телевизийн хамрах газар нутаг ихсэхийн зэрэгцээ өөр олон загварын DVB-T2/MPEG-4 стандартын хүлээн авах төхөөрөмж зах зээл дээр нийлүүлэгдэж тэр нь үнийг буурахад хүргэх нь гарцаагүй.

  • Эфирийн тоон телевизийг үзэхийн тулд заавал шинэ телевизор авах хэрэгтэй юу?

Энгийн аналоги телевизортоо DVB-T2 / MPEG-4 стандартын хүлээн авах төхөөрөмж(декодер)-ийг залгаснаар эфирийн тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломж бүрдэх юм.

  • Шинэ телевизор авахад юу анхаарах вэ?

Эфирийн тоон телевизийг үзэхийн тулд DVB-T2 / MPEG-4 стандартыг  дэмждэг телевизор байхад л хангалттай.

  • DVB-T2 стандартын DVB-Т стандартаас ялгагдах давуу тал юу вэ?

DVB-T2 стандартыг хэрэглэснээр сувгийн дамжуулах чадвар DVB-Т стандарттай харицуулахад  10Мbps–ээр нэмэгдэнэ. Мөн цаашид шинэлэг олон үйлчилгээг хэрэгэлэгчид хүргэх өргөн боломж нээгдэх юм.

  • Өөрийн байран дээр нийтийн зориулалттай антенныг хэрхэн суурилуулах/засварлах вэ?

Олон давхар орон сууцны барилгын дээвэр дээрх нийтийн антенна нь байрны СӨХ-ийн эзэмшилд байдаг. Антенны засвар, суурилуулалтыг СӨХ нь өөрийн ИТА–наар эсхүл өөр туслан гүйцэтгэгчээр хийлгэж болно.Манай орны нөхцөлд орчин үеийн орон сууцны барилгууд нийтийнзориулалтын гадна антенна огт суурилуулахгүй , зөвхөн олон сувгийн кабелийн эсвэл интернэтийн үйлчилгээнд зориулагдсан шилэн кабелийг татаж оруулж байна.

  • Телесигнал  хүлээн авч нэвтрүүлэхэд хариуцлага хүлээх вэ?

Эфирийн тоон телевизийн үйчилгээг орон даяар хүргэх үүргийг Радио Телевизийн Сүлжээний Газар УТҮГ, орон нутагт түүний салбар хүлээсэн.

 

Эфирийн тоон телевизийн үйчилгээг хэрхэн хүртэх вэ?

Эфирийн телевизийг тоон системд шилжүүлэх төлөвлөгөө

Засгийн газрын зорилтот хөтөлбөр   

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай